Хайх

Gucci, хавар-зун 2019 цуглуулга

Аллесандро Микеле өөрийн таних тэмдэг болсон винтэж хэв маягаа хадгалан үлдлээ

Text: Бюро 24/7

Алессандро Микеле 2019 оны хавар-зуны цуглуулгаа Парисын Монмартр дахь Le Palace нэртэй эртний театрт танилцууллаа. Тэрээр энэхүү цуглуулгын бүтээлч санааг Италийн театрын урлагт хувьсгал авчирсан Лео де Берардинис болон Перла Перагалло гэх жүжигчдээс авсан бөгөөд үүний зэрэгцээ мөн өөрийн үндсэн хэв маяг болсон винтэж байдлыг ч орхигдуулсангүй. Шинэ цуглуулгад саа, цацаг, люрекс буюу гялтганасан даавуу, өдөн чимэглэл, 1970-аад оны эсгүүрүүд голчлон үзэгдсэн ба Микки Маусын толгой хэлбэрийн цүнх, дуучин Долли Портраны зурагтай свитер цамц зэрэг сонирхолтой элементүүд багтсан байлаа.

Үндсэн элементүүд: Өргөн мөр, 1970-аад оны хэв маяг, гялалзсан материал, өдөн оруулга, цацаг, твид материал, скинни жийнсэн өмд

Үс засалт ба нүүр будалт: Байгалийн нүүр будалт, хайхрамжгүй үс засалт

Үндсэн өнгөнүүд: Тод ягаан, улаан, ногоон, цэнхэр, саарал

Стилистик аргачлал: Хэтрүүлэгтэй загварчлал, олон давхарлах аргачлал, нэг төрхөд олон төрлийн хээ болон өнгө холих

Аксесуар: Ковбой малгай, том загварын нарны шил, Микки Маус хэлбэрийн гар цүнх, том загварын зүүлт, ээмэг, торгон алчуур, сонирхолтой хэлбэр дүрс бүхий энгэрийн тэмдэг, чимэглэлтэй бүс

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх