Хайх

H&M Studio, хавар-зун 2018

Японы минимализм ба их хотын завгүй амьдралыг тусгасан загварууд

Text: Бюро 24/7

Парисын загварын долоо хоногийн үеэр H&M брэнд хавар-зун 2018 улирлын see now, buy now буюу одоо шууд худалдаанд гарах H&M Studio цуглуулгаа танилцууллаа. Энэ удаагийн цуглуулга нь их хотын завгүй амьдрал болон Японы минимал хэв маягаас сэдэвлэгдэн бүтээгджээ.

Загварын шоу Парис хот дахь Rivoli музейд зохиогдсон бөгөөд музейн доторх орчин японы интерьерээр засагдаж, шинэ цуглуулгыг үзэхээр хүрэлцэн ирсэн зочид япон маягийн үдийн зоог амталсан юм.

Шоунд Амбер Валетта, Грейс Элизабет ба Эди Кэмпбелл гэх зэрэг супермоделиудын зэрэгцээ төрөл бүрийн дүр төрхтэй энгийн бүсгүйчүүд оролцлоо.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх