Хайх

Хуримын цуглуулга: Carolina Herrera, хавар 2019

Шинэ бүтээлч захирлын анхны хуримын цуглуулга

Text: Бюро 24/7

Carolina Herrera брэндийн үүсгэн байгуулагч Каролина Эррера бүтээлч захирлын суудлаа орхихоор шийдсэний улмаас дизайнер Уэс Гордон түүний оронд томилогдсон билээ. Тэрээр саяхан брэндэд зориулсан анхны хуримын цуглуулгаа танилцуулсан бөгөөд ингэхдээ Эррерагийн өмнөх цуглуулгуудын үргэлжлэл болгон загварчилжээ. Бүх цаг үеийн дэгжин хэв маяг, зөөлөн бөгөөд тайван эсгүүр, Грейс Келли ба Одри Хепберн гэх зэрэг эртний Холливүүдийн алдарт бүсгүйчүүдийн уур амьсгал зэрэг нь Carolina Herrera брэндийн салшгүй нэгэн хэсэг болсон бололтой. Мөн Гордоны онцолж буйгаар ихэнхдээ бүсгүйчүүд Carolina Herrerea брэндээс нэгэн зэрэг хэд, хэдэн даашинз худалдан авдаг байна. Зөвхөн албан ёсны хуримын ёслолд зориулан гэлтгүй, мөн ёслолын өмнөх сургуулилт маягийн хүлээн авалт болон ёслолын дараах үдэшлэг зэрэгт тохирсон даашинзууд хайдаг тул дизайнер шинэ цуглуулгадаа сонгодог урт эсгүүрээс гадна илүү богино, орчин үеийн хувилбарууд оруулжээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх