Хайх

LFW: Simone Rocha, Gareth Pugh, Versus

LFW: Simone Rocha, Gareth Pugh, Versus

Хавар-зун 2016

Text: Б.Амина


Зураг:

Лондонгийн загварын долоо хоногийн хоёр дах өдрийн хамгийн сонирхолтой санагдсан үзүүлбэрүүдийг өгүүлж байна

Simone Rocha

Хөнгөн болон энхрий байдлыг тэрбээр эцэст нь хүртэл гаргажээ. Өөрөөр хэлбэл эмэгтэйлэг байдал Симон Рошагийн гол нэрийн хуудас болсон байна. Өмнөх улиралд тэрээр Луиз Буржуагаас урам авсан шиг гэгээлэг эхлэл нь явцын дунд бараан болох аж. Дизайнер энэ удаад ч бас үүнийг шинэчлэн гаргажээ. Рошагийн хавар, зуны загвартаа оруулсан хамгийн гол (бидэнд дээд зэргээр санаанд оромгүй байсан)  санааны эх сурвалж нь Ноубеси Аракигийн фото цуврал болон саяхан Киото руу хийсэн аялал нь болжээ. Дизайнерын өөрийн чихэрлэг гоо зүй болон япон зурагчны порнографик гоо зүй хоёр цуглуулгад хэрхэн амилсан бол? Роша хэцүү замыг хайсангүй. Тэгэхдээ энхрий болон хэрцгий байдлын эсрэгцэл олон нийтэд тийм ч шинэлэг зүйл биш юм.

Цуглуулгын ялдам, бүдэг ягаан даавуутай даашинзыг тууз оруулан зангидсан байлаа. Заримдаа туузууд нь том бүслүүр маягтай, харин зарим үед хуниас гаргаж зөрүүлэн чимэглэсэн ягаан, гэнэн, цэцгэн зангилаа байх аж. Брэндийн алтернатив уламжлал болсон дэрвэгэр даашинзууд нь хамгаалах тортой эсвэл хулс мэт хээтэй даашинз болон хувирч, мөн хар болон бор ногоон өнгийн хослолууд багтжээ.

Gareth Pugh

Түрүү улирлын улаан хэрээсний оронд Gareth Pugh моделиудын нүүрэн дээр том од зуржээ. Дизайнерын энэ удаагийн охин тэнгэр нь жинхэнэ од, дуучин, жүжигчин, эмэгтэй хүний хувцастай /драг-куин/ Дивайн гэх эр болсон байна. Түүний цуглуулгаас латекс, үслэг арьс, алтан зооснууд, тайзны хурц нүүр будалт, эмэгтэйлэг хэв маягийг элэглэсэн дүр төрхүүд харагдаж байлаа. Dior-ын латекс гутлуудын оронд Пью тод, улаан өнгийн урт оймснуудыг санал болгож байна. Пиджак, ханцуй, хоолойтой цамц, боди болон корсетэн даашинз гээд бүгдийг л тэр латексаар оёжээ. Түүний гол дүрүүд мэдээж анхаарал татахаас айдаггүй, харин ч эсрэгээрээ ингэхдээ таатай хандаж, бүр эрж хайдаг хүмүүс бололтой. 

Versus

Энтони Ваккарелло цуглуулгаа 1990-ээд онд зориулан гаргажээ. Том логогүй, тод өнгөгүй, гэхдээ нүцгэн байдал, лакан болон арьсан материал гээд энэ загварууд үдэшлэгт илүү төгс зохицох аж. Биеийн нэг талаар унжсан, харин нөгөө талыг зөвхөн хар арьсан туузаар халхалсан түрэмгий, мини даашинз, дөрвөлжин мөртэй куртка, минималист маягийн өмдтэй хослол зэрэг нь нүсэр, арьсан хүрэм, уранхай жийнсэнд дурлагч төлөв даруу бүхэнд зориулагджээ. 

цааш үзэх