Хайх

Louis Vuitton, хавар-зун 2019 цуглуулга

Ирээдүйг зөгнөн дүрслэх футуристик хэв маяг

Text: Бюро 24/7

Louis Vuitton брэнд шинэ улиралд зориулсан цуглуулгаа Луврийн музейн гадна талбайд танилцууллаа. Бүтээлч захирал Николя Гескьер энэ удаад ирээдүйг зөгнөн дүрслэх мэт футуристик хэв маягтай загварууд бүтээсэн ба "Өмнө нь хийж байсан бүтээлүүдээ эргэн дурслаа" хэмээн цуглуулгынхаа тухай ярьсан юм. Нисдэг таваг мэт хэлбэртэй гар цүнх, сансрын нисгэгчийг санагдуулам хүрэм, гялалзсан материалтай даашинз, мемфис хээтэй футболка зэргээс бүрдсэн загваруудаа тэрээр сошиал ертөнц болон бодит байдлын зааг хэмээн тодорхойлсон юм. Хэдий цуглуулгад футуристик байдал давамгайлж байсан ч тэйлор хийц орхигдоогүй байлаа. Тухайлбал сонгодог загварын пиджаканд цахилгаан нэмж, бөмбөгөр ханцуйтай даашинзыг ажил хэрэгч хантаазтай хослуулж, брюк өмдийг мемфир хээ бүхий цамцтай загварчлах зэргээр тэнцвэрт байдлыг хадгалжээ.

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх