Хайх

Louis Vuitton –ы загварын шоу дээрх бомбер маягийн цамц ба корсет

Намар-өвөл 2018

Text: Бюро 24/7

Бүтээлч захирал Николя Жескьер Louis Vuitton ордны намрын улиралд зориулсан загварын шоуг Луврын музей дотор зохион байгууллаа. Уламжлалт ёсны дагуу уг брэндийн шоу нь загварын марафоны эцсийн шоу болж, нийт дөрвөн хотын загварын долоо хоногуудыг хаалаа.

Шинэ цуглуулгад ковбой өмдөн дээрх урт цацаг, нэхий оруулгатай савхин хүрэм, үслэг захтай урт пальто гэх зэрэг "американа" стилийн загварууд багтсан харагдана.

Жескьер мөн уг цуглуулгыг өөрийн хамгийн дуртай элементүүдийн нэг болох корсет загвараар чимж өгсөн байлаа. Тэрээр ирэх намрын улиралд корсетыг спорт хэв маягт оруулж, эсвэл эмэгтэйлэг байдлаар өмсөхийг зөвлөж байна. Дизайнерын нэвтрүүлсэн бас нэгэн сонирхолтой элемент бол этгээд эсгүүр юм. Өмнө нь ихэвчлэн гадуур хувцсанд ашиглагддаг байсан бомбер эсгүүр энд гоёмсог товчнуудтай коовт цамц болон хувирсан байлаа.

 

  • Зураг:
Цааш үзэх