Хайх

Оны онцлох үйл явдал: Виржил Абло Louis Vuitton-д зориулсан анхны цуглуулгаа дэлгэлээ

Оны онцлох үйл явдал: Виржил Абло Louis Vuitton-д зориулсан анхны цуглуулгаа дэлгэлээ

Түүхэн үйл явдал

Text: Ө.Тодгэрэл


Louis Vuitton ордны анхны Африк-Америк гаралтай бүтээлч захирлаар тодорсон дизайнер Виржил Абло брэндэд зориулсан анхны цуглуулгаа өчигдөр Парис хотноо дэлгэлээ. Энэ үйл явдал нь дэлхий дахинаа өндөр хүлээлт үүсгээд байсан юм.

Виржил өөрийн карьер болоод загварын салбарт чухал нөлөө үзүүлэх энэ цуглуулгаа "We are the world" хэмээн нэрлэсэн нь мэдээж хэрэг Майкл Жексон ба Лайонел Ричи нарын алдарт дуунаас сэдэвтэй юм. Дэлхийд тэргүүлэх олон улсын тансаг зэрэглэлийн загварын ордонд Африк соёлыг идэвхжүүлж чадсан Виржил үүгээрээ түүхэнд бичигдэх болно. Бүх өнгөнүүд, бүх үндэстэн ястнууд, бүх хувь хүмүүс, бүх эрин үеийнхэн Виржилийн шоунд нэгдсэн байлаа. Түүний энэ санааг загварын шоуны солонгорсон өнгөтэй тайз яруу тодоор илтгэх болно.

Оны онцлох үйл явдал: Виржил Абло Louis Vuitton-д зориулсан анхны цуглуулгаа дэлгэлээ (фото 1)

Шоуны өмнө Виржил үзэгчдэд хандан өөрийгөө вестерн киноны ганцаардмал өнгөт арьстай ковбой мэт мэдэрч буйгаа хэлж, гудамжны загвараас гаралтай гэдгээ онцолсон юм. Дизайнерын хэлж буйгаар тэрээр энэ цуглуулгад сурсан бүхнээ шингээхийг зорьжээ.

Загварын шоу Гран-Пале ордонд зохиогдсон бөгөөд үзэгчдийн эхний эгнээнд дизайнерын найзууд болох Канье Уэст ба Ким Кардашьян, зураач Такаси Мураками, рэппер A$AP Rocky, Рианна нар байршлаа. Шоуны төгсгөлд Виржил мэхийн ёслохоор гарч ирэхдээ Каньетэй тэврэлдэн нулимс дуслуулсан нь энэ үйл явдал зөвхөн загвар төдийгүй бүхэл бүтэн соёлын хэмжээнд хичнээн чухал болохыг дахин нэг удаа сануулсан юм.

Оны онцлох үйл явдал: Виржил Абло Louis Vuitton-д зориулсан анхны цуглуулгаа дэлгэлээ (фото 2)

Louis Vuitton хавар-зун 2019 улирлын эрэгтэй цуглуулга

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх