Хайх

Бюро 24/7 тойм: Queen Fashion House, намар-өвөл 2017/18

Торго, тор ба үслэг оруулга

Queen Fashion House маркийн үүсгэн байгуулагч Д.Энхмаа цуглуулга бүрээрээ эмэгтэй хүний дэгжин, тансаг, эрхэмсэг хэв маягийг тодотгохыг зорьдог. Шинэ коллекцио тэрээр тор, торго гэх зэрэг эмэгтэйлэг материал болон гялтганасан хатгамал, чимэглэлээр тодорхойлжээ. Дизайнер Д.Энхмаа улирал бүр шинэ сэдэв хөндсөн загварууд гаргадаг хэдий ч, түүний цуглуулгуудад тэрхүү эмэгтэйлэг бөгөөд хүчирхэг хэв маяг үргэлж шингэсэн байдаг онцлогтой.

Энэ удаад дизайнер эртний Холливүүдийн алтан үеийг санагдуулам газар хүрсэн урттай хагас гэрэлтэх гялалзсан даашинз, тансаг уур амьсгал төрүүлэх үслэг оруулгыг бага зэрэг футуристик аястай мөнгөлөг ба алтлаг өнгийн загваруудтай хослуулсан байлаа. Ингэснээр Queen Fashion House хэрэглэгчиддээ үдшийн гоёлд ч, өдөр тутамд ч тохируулан өмсөж болох, хувьсах чадвартай дизайнууд санал болгожээ.

Сонирхуулахад Queen Fashion House өмнөх намрын улиралд цуглуулгынхаа нүүр царайгаар эгч, дүүсийг сонгож байсан бол энэ удаагийн шинэ загваруудыг ээж, охин хоёр төлөөлж байгаа юм. Тодруулбал дуучин Т.Бат-Оргилын тэртээх хорь гаруй жилийн өмнөх алдарт "Мөнхийн ус" дууны клипэнд гол дүр бүтээж байсан С.Уянга өөрийн охины хамтаар каталогийн зураг авалтад оролцож, цуглуулгын загваруудыг амилуулжээ. Үүнээс харахад Queen Fashion House маркийн хамт олон гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэхийн хажуугаар ямар ч насны эмэгтэйд зориулсан универсал хувцаснууд бүтээхийг эрмэлздэг гэлтэй.  

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх