Хайх

Нью-Йоркийн загварын долоо хоног: J.Crew, хавар-зун 2017

Нью-Йоркийн загварын долоо хоног: J.Crew, хавар-зун 2017

Энгийн шик

Text: Buro.Mongolia


Зураг:

J.Crew брэндийн энэ удаагийн загварын шоунд загвар өмсөгчдөөс өөр олны танил хүмүүс оролцож, цуглуулгад бүхэлдээ зөөлөн ягаан өнгө голчиллоо

J.Crew энэ улирлын загварын танилцуулгадаа найзуудыгаа урин авчирч, загвар өмсөгчдийн үүргийг гүйцэтгэхийг хүсчээ. Зурагчид, загварын зөвлөхүүд, улс төрийн сурталчилгааны ажилтнууд болон бусад олон сонирхолтой салбарын 13-аас 70 насны хоорондох хүмүүс J.Crew маркийн шинэ цуглуулгын хувцаснуудаар гоёлоо.

Маркийн дизайнер Сомсак Сикхунмунг цуглуулгад маш олон тооны ягаан туяатай юнисекс загварууд оруулжээ. Эрэгтэй загварын чино өмд ба свитер, өндөр суудалтай эмэгтэй өмд, пижам маягийн топ болон гялалзсан чимэглэлээр бүрхэгдсэн юбканууд бүгд зөөлөн ягаан өнгөтэй байсан. Эдгээр загварууд нь эрчүүдэд ч тэр бүсгүйчүүдэд ч тэр адилхан загварлаг харагдлаа. Түүнээс гадна цуглуулгад цайвар шар ба хаки ногоон өнгийн загварууд, этгээд эсгүүртэй захтай цамц ба дундаж урттай тэгш бус хэмтэй юбканууд багтжээ.

Загвар өмсөгчдийн оронд өөр хүмүүс урих чиг хандлага урьд өмнө нь ч ажиглагдаж байсан удаатай. Marc Jacobs, Calvin Klein, Diesel брэндүүдийн хэдэн улирлын өмнөх сурталчилгаануудад загвар өмсөгчдөөс өөр хүмүүс оролцсон байгаа. Энэ дашрамд сануулж хэлэхэд, энэ жил Америкийн Дизайнеруудын Холбоо загвар өмсөгчдийн сонгон шалгаруулалтыг илүү өргөн хүрээтэй явуулах уриалга гаргасан байгаа.

цааш үзэх