Хайх

Нью-Йоркийн загварын долоо хоног: Proenza Schouler, хавар-зун 2017

Нью-Йоркийн загварын долоо хоног: Proenza Schouler, хавар-зун 2017

Архитектурын авангард чиглэл

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн хамгийн нөлөө бүхий загварын редакторуудын хайртай брэнд болох Proenza Schouler энэ удаад ч бас гайхамшигтай шоу үзүүлж чадлаа

Нью-Йорк хотоос гаралтай Жек МакКаллоу ба Лазаро Эрнандез нар Оросын авангард хэв маяг болон архитектурын Баухауз чиглэлийг санагдуулам маш өнгөлөг цуглуулга танилцууллаа.

Proenza Schouler саяхан MAC компанитай гэрээ байгуулж, цаашид хамтарч ажиллахаар болсон нь маркийн шинэ цуглуулгад нөлөөлсөн мэт харагдлаа. Төгс хэмтэй геометрын шугамууд, хөндлөн чиглэлтэй судалтай хээ, өргөн мөр, тод хээ болон сонгодог хэлбэр дүрснүүд нь смоки будалт эсвэл зоригтой шийдэлтэй нүдний контурыг санагдуулж байлаа.

Дизайнерууд энэ улирлын загварын шоунд ямар нэгэн алдартай хүн оролцуулахыг хүсээгүй гэдгээ онцолж хэлсэн байгаа. Шинэ цуглуулгын хувцаснуудыг Ясмин Вейналдум, Виттория Черетти, Натали Вестлинг, Харлет Куусик, Сара Валлерштед, Мад Мэннинг зэрэг зөвхөн шинэ моделиуд өмсчээ.

"Бид маш өргөн хүрээтэй сонгон шалгаруулалт хийсэн. Манай шоунд төрөл бүрийн арьс, үс ба нүдний өнгөтэй бүсгүйчүүд оролцсон. Өнөө үед дэлхийн загварлаг бүсгүйчүүд өөрийнхөө өвөрмөц зан чанарыг тодотгохыг хүсч байна. Харин бидний урласан хувцас тэдгээр бүсгүйчүүдэд өөрийгөө илэрхийлэхэд туслах болно" хэмээн Proenza Schouler маркийн стилист Энтони Тёрнер шоуны концепцийг тайлбарлалаа.

цааш үзэх