Хайх

Парисын загварын долоо хоног: Dries Van Noten, хавар-зун 2017

Парисын загварын долоо хоног: Dries Van Noten, хавар-зун 2017

Азийн цэцэгс

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн хамгийн амжилттай бие даасан уран бүтээлчдийн нэг болох Дрис Ван Нотены үзэсгэлэнтэй бас этгээд цуглуулгыг та бүхэнд хүргэж байна

Дизайнер Дрис Ван Нотен бол загвар гэхээсээ илүү урлагт дурладаг, маш олон талын авьяастай нэгэн. Загварын салбарынхан ч түүний энэ онцлогийг сайн мэддэг бөгөөд түүний бүтээлүүдийг ихэвчлэн урлагийн өнцгөөс харж, дүгнэдэг юм. Бельгийн дизайнер хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө нэг биш удаа өөрийгөө урлаг ба гар урлалд үнэнч гэдгээ тодотгож байсан төдийгүй хоосон пи-арын араас хэзээ ч хөөцөлддөггүй гэдгээ онцлон хэлдэг билээ.

Хавар-зун 2017 улиралд зориулж дизайнер цөөн хэдэн өнгөөр дагнасан, маш монохром цуглуулга бүтээсэн байлаа. Шаргал цагаан, хар, шар ба цэнхэр өнгийн жигд загварууд тансаг маягийн хээ хатгамлаар баялаг байсан нь үзэгчдийн анхаарлыг ихэд татаж, загвар бүрийг сайтар ажиглахад хүргэсэн юм.

Ван Нотен энэ удаад түүхэн гаралтай уламжлалт хувцаснуудаас санаа авч ажилласан нь түүний алтлаг оёдолтой цэргийн өмсгөл, сэргэн мандалтын үеийн өндөр захтай даашинз ба коовтоор илэрлээ. Тэр мөн Ази хэв маягтай цэцгэн хээг онцолж, цуглуулгын урилга ба тайзыг уг сэдвийн дагуу чимсэн байлаа.

Харин аксесуаруудын хувьд гэвэл дизайнер жижигхэн торгомсог клач, жингүйдсэн нүүрний халхавч, эрвээхий зангилаатай сандаал гэх зэрэг туйлын эмэгтэйлэг загварууд танилцууллаа.

 

 

цааш үзэх