Хайх

Prada, хавар-зун 2019 цуглуулга

Миланы гол шоунуудын нэг

Text: Бюро 24/7

Миланы загварын долоо хоног эхлээд удаагүй байгаа энэ үед хамгийн нэр хүндтэй брэндүүдийн нэг Prada шинэ цуглуулгаа дэлгэлээ. Миучча Прада энэ удаад маш эмэгтэйлэг бөгөөд нэлээд даруухан загварууд урласан байна. Ингэхдээ тэрээр шинэ мянганыхны сонирхлыг анхааралдаа авсан нь цуглуулгын эхний хэсэгт багтсан дундаж урттай дугуйчны шоорт, геометрийн хэлбэр дүрстэй тод хээ зэрэг сүүлийн үеийн тренд шийдлүүдээс харагдана. Дизайнер мөн нэг төрхөд хэд, хэдэн төрлийн материал хослуулснаар цуглуулгыг илүү баялаг болгож чаджээ. Харин аксесуарын хувьд капрон материалтай гольфийн оймс болон өргөн хүрээтэй өнгөлөг үсний обруч нь бүх хувцастай сайхан зохицож байлаа.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх