Хайх

Ralph Lauren, намар-өвөл 2018 цуглуулга

Америк мөрөөдөл

Text: Бюро 24/7

Хоёр хоногийн өмнө Ralph Lauren брэнд 50 жилийнхээ ойн баярыг нижгэр тэмдэглэлээ. Баярын шоу Нью-Йорк хотын Сентрал Паркд зохиогдсон бөгөөд хүрэлцэн ирсэн зочдын дунд Опра Уинфри ба Роберт де Ниро, Стивен Спилберг ба Марта Стюарт, мөн брэндийн залуу шүтэн бишрэгчид болох Канье Уэст ба Chance the Rapper нар багтсан байлаа. Ойн баярын цуглуулгад 150 гаруй загвар орсон ба загвар бүр американа хэв маягаар хийгджээ. Савхин хүрэм, бейсболын хүрэм, цацаг, ковбой маягийн аксесуарууд, Хойд Америкийн уугуул иргэдийн үндэстний сэдэвтэй чимэглэл зэрэг нь Ralph Lauren брэндийн таних тэмдэг бөгөөд энэ олон жилийн амжилтын нууц гарцаагүй мөн билээ. Энэхүү шоуны үеэр брэнд анх удаа үндсэн Ralph Lauren цуглуулга, Polo Ralph Lauren цуглуулга ба Double RL цуглуулгыг нэгэн зэрэг тайзнаа гаргалаа.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх