Хайх

Цэцэгсийн хүрээлэн ба кутюр: Chanel, хавар-зун 2018

Haute Couture цуглуулга дахь сорбет ягаан өнгийн цэцэгс

Text: Бюро 24/7

Энэ удаад Карл Лагерфельд Chanel логотой аварга том пуужин эсвэл 1:1 масштабтай Эйфелийн цамхаг гэх зэрэг сүрлэг инсталляциудаас татгалзахаар шийдэж, сонгодог хэв маяг руу эргэн буцлаа. Шинэ цуглуулга бүхэлдээ хаврын улирал ба цэцэгсийн сэдвээр "анхилж" байсан бөгөөд Гран-Пале ордон энэ удаад элсэн зам ба усан оргилууртой франц маягийн сонгодог цэцэрлэгт хүрээлэн болон хувирчээ.

Хавар-зун 2018 улирлын кутюр цуглуулгад сорбет амттаныг санагдуулам зөөлөн ягаан өнгөтэй твид хослолууд, гар урлалын нарийн чимэглэлтэй шифон даашинзууд болон өргөн мөртэй загварууд төрөл бүрээрээ орсон байлаа. Гэхдээ хүн бүхний анхаарлыг хамгийн ихээр татаж чадсан загвар бол яахын аргагүй Chanel-ийн сүйт бүсгүйн гоёл юм. Шоуг хаахаар гарч ирсэн загвар өмсөгч уламжлалт даашинзын оронд Марлен Дитрихийн хэв маягтай цасан цагаан смокинг өмссөн нь үнэхээр үзэсгэлэнтэй, өвөрмөц бөгөөд хүчирхэг харагдлаа.

 

  • Зураг:
Цааш үзэх