Хайх

Жендерийн эрх тэгш байдлын төлөө: Acne-гийн шинэ цуглуулга

Жендерийн эрх тэгш байдлын төлөө: Acne-гийн шинэ цуглуулга

Бодит байдлыг ярилцъя

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Феминизмын сэдэв загварт эртнээс хөндөгдсөн ч өдийг хүртэл чухал ач холбогдолтой хэвээр байна. Шведийн Acne брэнд намар-өвлийн эрэгтэй цуглуулгаараа дамжуулан энэ талаар ярилцахаар шийдлээ

Acne-гийн шинэ эрэгтэй цуглуулга гол сэдэвтээ феминизм болон жендерийн эрх тэгш байдлыг сөхлөө. Брэндийн дизайнерууд энэхүү асуудалтай шууд утгаар нь тэмцэхээр шийдэж хувцас болон аксесуарууд дээр богинохон феминист уриа оёжээ. Цуглуулгад Gender Equality гэсэн бичигтэй хүзүүний ороолтоос гадна Woman Power, Radical Feminist, Please Call me a Girl гэх зэрэг уриатай цамц ба хүрэм орсон харагдана.

Дашрамд хэлэхэд брэндийн pre-fall 2015 цуглуулгын танилцуулга одоо цагт "моод" болоод байгаа хүйс хамаарахгүй хэв маягтай болсон байсныг санаж байгаа биз ээ. Танилцуулгад бүсгүйчүүд овор ихтэй пальто ба ноосон цамцыг болхи гуталтай хослуулан өмсөж, зургаа даруулсан. Мөн Acne-гийн бүтээлч захирал Жонни Йоханссон уг цуглуулгыг "феминизмыг дэмжсэн том алхам" хэмээн нэрлэсэн билээ.

 

цааш үзэх