Хайх

Buro 24/7-гийн брэнд менежер төгс хувцасны шүүгээний талаар

Buro 24/7-гийн брэнд менежер төгс хувцасны шүүгээний талаар

Дотроос харахад

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Buro 24/7-гийн брэнд менежер болох Катя Дарма өөрийн загварын хэв маяг, үүргэвчтэй цүнхний моод, мөн онцгой үйл явдалд зориулж яаж хувцас сонгох талаар ярилаа.

Оффисын хувцасны код бид нарыг хааяа тодорхой, өөрөөр хэлбэл уйтгартай, дүрмүүд мөрдөхөд хүргэдэг. Гэхдээ хувцсаар нь угтана гэдэг үг хэзээд хүчтэй шүү дээ. Сайн төлөвлөсөн төрх танд итгэл нэмэгдүүлж, өөрийн ажил амьдралаа урагштай явуулахад хэрэгтэй илүү их эрч хүч бэлэглэнэ.

Жишээ нь манай брэнд менежер Катягийн үүрэг зөвхөн оффисд ажиллах биш мөн гадуур их явахад оршдог. Өглөөдөө редакцийн зөвлөлд оролцож, өдрийн цайны өмнө танилцуулга хийж, дараа нь үйлчлүүлэгч нартай уулзаж харин өдрийн төгсгөлд дээд зэрэглэлийн үдэшлэгт оролцсоноор дуусдаг. Бид Катягаас амьдралын бүх үйл явдалд бэлэн байхаар яаж хувцасны шүүгээгээ бүрдүүлэх, аялалд явахдаа юу авж явах бас яаж бүгдийг амжуулах талаар зөвлөгөө өгөхийг хүссэн юм.

Та өглөө хэдэн цагт босдог вэ?
Би "оффисийн планктоны" тод төлөөлөгч учир маш эрт сэрдэг. Өглөөдөө үргэлж йог хийхээр юм уу оффис уруу яарах хэрэгтэй байдаг.

Та ингэхэд нийгмийн сүлжээнд донтсон уу?
Мэдээж тийм, худлаа хэлээд яах вээ. Өнөөдрийн байдлаар нийгмийн сүлжээ нь зөвхөн зугаацуулах үүрэгтэй биш харин ажлын шугамаар мөн хэрэглэх шаардлага гарч байна. Тийм болохоор донтохгүй байхын ямар ч аргагүй, гэхдээ би үнэхээр хичээдэг шүү!

Та аялах дуртай юу?
Дягилевийн хэлж байснаар, мөнгө нь зөвхөн сайхан зочид буудал, гоё хувцас бас амттай хоолонд үрэхэд л хэрэгтэй. Миний хариулт бол тийм, маш их дуртай. Аялал бол өдөр тутмын амьдралыг эвдэх цорын ганц арга. Москвагаас хэдхэн хоногоор зугатах боломж нь юунаас ч илүүтэйгээр ааш зан болон бүтээлч байдалд сайнаар нөлөөлдөг. Би жишээ нь аялал хийхдээ маш хурдан бэлэн болдог. Үүргэвчтэй цүнхэндээ цаг агаарт тааруулсан хоёр өмдөн хослол бас өдөр тутамд өмсөх Ralph Lauren-ний маш эвтэйхэн Silvana Suede пүүз хийхэд л хангалттай. Дашрамд хэлэхэд Silvana Suede пүүзийг зөвхөн өдөр тутмын хувцаслалтандаа биш мөн үдшийн даашинзтай зоригтойгоор хослуулж болно шүү. Тэгээд мэдээж яаж нарны шил болон хөнгөхөн өндөр өсгийт үгүйгээр явах вэ дээ!

Buro 24/7-гийн брэнд менежер төгс хувцасны шүүгээний талаар (фото 1)

Өөрийн цагаа яаж үр ашигтайгаар төлөвлөх талаар та юу хэлэх вэ?
Юуны түрүүнд ерөнхийдөө цагаа төлөвлөж сурах хэрэгтэй. Нэгдүгээрт, горим мөрдөх нь чухал. Сахилга бат нь таныг эрч хүчтэй бас үр ашигтай ажилтан байхад тусална. Хоёрдугаарт, өдрийн тогтсон журам бүрдүүлж тэрийгээ ямар ч ааш зантай байсан нягт баримталж сурах нь чухал. Хийх зүйлсийн болон уулзалтуудын жагсаалт дээр ой ухаанд, эрүүл мэндэд хэрэгтэй үйл ажиллагаа нэмээрэй. Жишээ нь Instagram үзэж суухын оронд ном унших ч юм уу.

Арван жилийн дараах өөрийгөө хэрхэн төсөөлж байна вэ?
Букинхемийн ордонд, алтаар бүрсэн хаан ширээ дээр, Ральф Лорений хослол болон Филип Трэйсигийн малгай өмсөж Vanity Fair-ын нүүрэнд зориулж зураг авалтад орж байгаа мэт. Гэхдээ мэдээж хувь заяа бид хоёрын төлөвлөгөө өөр байж ч магадгүй.

Buro 24/7-гийн брэнд менежер төгс хувцасны шүүгээний талаар (фото 2)

Та өөрийнхөө загварын хэв маягийг яаж тодорхойлох вэ?
Нэлээд даруухан. Би моодонд ороод байгаа зүйлсийг заавал авах биш, харин биед эвтэйхэн хувцас илүүтэйгээр сонгодог. Үүний хажуугаар би сүүлийн үеийн чиг хандлагыг сонирхдог хэдий ч бас л өөрт тохиромжтой хувцас л сонгодог. Би моодыг хүндэлдэг ч өөрөөрөө байхыг хичээдэг.

Дээд зэрэглэлийн үдэшлэгт тохирох хамгийн төгс хувцаслалт бол...
Delpozo-гийн хөвсгөр даашинз, Ricky-гийн мини цүнх, тэгээд мэдээж Ralph Lauren-ний маш дэгжин Blasia Nappa өндөр өсгийт. Мөн жинхэнэ хатагтайд төрхөө төгс болгохын тулд хунгийн нарийхан хүзүүгээ том хэмжээний зүүлтээр чимэх хэрэгтэй. Болж өгвөл зүүлтийн нэг чулуу нь гольфийн бөмбөгний хэмжээтэй дүйцэхүйц байвал сайн.

Таны амьдралдаа авч байсан шилдэг гоо сайхны зөвлөгөө юу байсан бэ?
Миний нэг танил ингэж хэлдэг юм "Муухай хүн гэж байдаггүй юм аа, муухай үс засалт л гэж байдаг юм". Чи зүгээр л "конверс" кет, жинсэн өмд бас цамц өмссөн байсан ч үсээ аятайхан зассан байвал аль хэдийнэ сайхан харагдаж байна гэсэн үг.

Том багтаамжтай цүнх үү эсвэл "клач" уу?
Би бол багтаамжтай цүнхийг сонгох байсан. Яагаад гэвэл бичиг баримт, түлхүүрүүд, өдрийн тэмдэглэл, витамин гэх зэрэг надад хэрэгтэй зүйлсээ гар доороо авч явах нь чухал байдаг. Дээр дурьдсанаас ч их хэрэгтэй зүйлс байгаа шүү.

Багтаамжаас гадна өөр ямар чанарууд цүнхийг төгс болгодог вэ?
Сайн арьс, сайхан зүсэлт, тохиромжтой өнгө. Мөн маш сайн ПР.

Чамд Ricky Drawstring ямар бэ?
Надад үүргэвчний загварын моод маш их таалагддаг, харин Ricky миний бодлоор хагас үүргэвч, хагас цүнх. Түүнийг классик хувцаслалт дээр ч жинсэн өмд дээр ч барих боломжтой. Түүнчлэн Ricky-д олон сайхан өнгөний сонголт байдаг.

Buro 24/7-гийн брэнд менежер төгс хувцасны шүүгээний талаар (фото 3)

 

цааш үзэх