Хайх

Дерек Бласберг: Миний хамгийн дуртай ярилцлага бол миний хийж амжаагүй байгаа ярилцлага

Дерек Бласберг: Миний хамгийн дуртай ярилцлага бол миний хийж амжаагүй байгаа ярилцлага

Buro 24/7 ярилцлага

Text: Мелисса Айронсайд


Зураг: Женна Патнам

Загвар, дизайн, урлагийн ертөнцийн тухай шинэхэн CNN Style нэртэй шоу нэвтрүүлэг гарч эхэллээ. Интернэтийн ачаар бий болсон энэхүү хөтөлбөрийг Vogue, Vanity Fair, Harper's Bazaar сэтгүүлүүдэд өгүүлэл нийлүүлдэг туршлагатай сэтгүүлч хөтлөн явуулах гэж байна

Та CNN телевизийн CNN.com/style гэх онлайн булангаар урд өмнө нь зочилж байв уу? Тэд загварын ертѳнцтэй маш амжилттай холбогдож чадсан өөрсдийн туршлагаараа цоо шинэхэн телевизийн шоу хийх боллоо. Тэдний шинэ нэвтрүүлэг хувцас загвар, тансаг хэрэглээ, автомашин, дурслэх урлаг, архитектур гэх зэрэг сэдвүүдийг хамарч, дэлхий дахинд болж буй онцлох, чухал үйл явдлыг бидэнд үзүүлэх юм байна.

"Бид маш олон шинэ нэвтрүүлгийн санааг онлайнаар хийж байсан зүйлсээсээ авч байгаа. CNN.style цахим хуудас руу сардаа 5.5 сая хүн ордог бѳгѳѳд бид сайтнаасаа хүмүүст хамгийн таалагдсан зүйлсийг одоо телевизээр гаргана" хэмээн Дерек ярьж байна. Тэгэхээр Дерек загварын долоо хоног болон бусад дэлхий дахинд ѳрнѳж буй хамгийн чухал арга хэмжээнүүдээс сонирхолтой зүйлс дамжуулахаар тѳлѳвлөжээ.

Дерек бол Нью-Йорк Таймсын бестселлер номын зохиогч бөгөөд тэрээр олон жилийн турш Vogue, Vanity Fair, Harper's Bazaar болон W сэтгүүлүүдэд өгүүлэл нийтлэж ирсэн туршлагатай. Бид түүнтэй уулзаж, шинэхэн нэвтрүүлэг CNN Style-ийн талаар, түүний хийсэн хамгийн дуртай ярилцлага болон өөрийнх нь гол айдаг зүйлийг нь мөн ярилцлаа.

Стилист Рэйчил Зой таныг "Хэзээ ч хүмүүсийн сонсмоор байгаа зүйлийг, эсвэл ярилцаж тохирсны дагуу ярьдаггүй" гэж хэлж байсан. Бид таны шоугаар тэр Дерекийг харах болов уу?

Би хийж байгаа зүйлдээ үнэхээр дуртай. Тийм болохоор мэдээж миний зан чанар гарч ирэх нь тодорхой. Гэхдээ нэвтрүүлэг CNN-ээр гарах учир би бэлдэж ѳгсѳн зааврын дагуу ажиллана гэдгийг хэлэх нь зүйтэй. CNN-ийн үзэгчид маш ѳргѳн мэдлэгтэй, боловсролтой хүмүүс шүү дээ.

Дерек Бласберг: Миний хамгийн дуртай ярилцлага бол миний хийж амжаагүй байгаа ярилцлага (фото 1)Дерек Бласберг: Миний хамгийн дуртай ярилцлага бол миний хийж амжаагүй байгаа ярилцлага (фото 2)

Хүмүүс стиль гэдэг үгийг сонсоод шууд л загвартай холбон боддог. Гэвч CNN Style үүнээс илүү цар хүрээг хамарсан байх тийм үү?

Би хэзээ ч стилийг хүмүүсийн хувцаслалт тѳдийхнѳѳр бодож байсангүй. Миний хувьд энэ үг их ѳргѳн утгатай. Хүний алхаж буй байдал, зураач хүн бийрээ барьж буй төрх гэх мэт олон зүйлд стиль байдаг. Бидний хийж буй бүхэн үүнтэй ямар нэгэн байдлаар холбоотой бѳгѳѳд ѳдѳр бүр та үүнийг анзаарч болно. Гэхдээ бидний нэвтрүүлэг аль стилийг онцлон ярих вэ гэвэл уран зураг, загвар, дизайн, автомашин, тансаг хэрэглээ болон архитектурын урлагийг хамарсан гайхалтай түүх, шинэлэг байдлыг дэлхий даяар байгаа үзэгчиддээ хүргэх болно.

CNN Style бүх л том арга хэмжээн дээр зочлон очно. Та аль арга хэмжээнд очихыг тэсэн ядан хүлээж байна вэ?

Хонг Конгийн Art Basel гэх Азийн дүрслэх урлагийн том арга хэмжээгээр манай нэвтрүүлэг дѳрѳвдүгээр сарын-9 нд нээгдсэн. Энэ маш сонирхолтой байсан гэдгийг дурдах хэрэгтэй. Мѳн Мет Гала үдэшлэг, Миланы дизайны долоо хоног, Венецийн архитектурын үзэсгэлэн гэх мэт олон сонирхолтой арга хэмжээнүүд ойр, ойрхон болно. Тэгэхээр эднээс аль нэгийг нь онцлох аргагүй юм.

Дерек Бласберг: Миний хамгийн дуртай ярилцлага бол миний хийж амжаагүй байгаа ярилцлага (фото 3)Дерек Бласберг: Миний хамгийн дуртай ярилцлага бол миний хийж амжаагүй байгаа ярилцлага (фото 4)Дерек Бласберг: Миний хамгийн дуртай ярилцлага бол миний хийж амжаагүй байгаа ярилцлага (фото 5)

Таны бодлоор нийгмийн сүлжээ загварын ертѳнцийг ѳѳрчилсѳн үү?

Instagram болон бусад нийгмийн сүлжээнүүд стилийг хүмүүст ойртуулж, илүү хувийн болгож ѳгсѳн. Цахим ертѳнцѳѳр ямар нэгэн юм хуваалцахад хүмүүс тэр дороо хариу бичиж байгааг хараад, хүмүүс юу бодож байгааг, тэдэнд юу таалагдаж байгааг мэдэж болдог нь их таалагддаг.

Та загварын ертѳнцийн бараг хүн бүртэй ярилцлага хийсэн хүний хувьд хэний ярилцлага хамгийн онцгой нь байсан бэ?

Миний хамгийн дуртай ярилцлага бол миний хийж амжаагүй байгаа ярилцлага. Дараа намайг хэнтэй ярилцахыг үзээрэй.

Дерек Бласберг: Миний хамгийн дуртай ярилцлага бол миний хийж амжаагүй байгаа ярилцлага (фото 6)

Одоо сонирхолтой хэдэн блиц асуулт асууя, таны хувьд тѳгс аз жаргал гэж юу вэ?

Сүүлд би ваннд орох урлагийг олж мэдээд байна.

Таны хамгийн том айдас юу вэ?

Aялаж байх үед тээшээ алдахаас их эмээдэг. 

Tаны хамгийн том тансаглал юу вэ?

Түрүүний ярьсан ваннд орох

Танд хаана амьдрах хамгийн их таалагддаг вэ?

Би Нью-Йоркод үнэхээр хайртай. Гэхдээ хааяа би Миссури рүү нүүх талаар тѳсѳѳлдөг.

Ta найз нѳхдийхѳѳ ямар зан чанарыг хамгийн ихээр үнэлдэг вэ?

Хошин мэдрэмж. Миний ярьсан юманд инээдэг найзууддаа хайртай. Инээдтэй биш байсан ч инээхэд нь би дуртай. 

Таны уриа үг юу вэ?

Хэрвээ та халуунд байж чадахгүй бол гал тогооноос гарах хэрэгтэй. 

 

 

 

цааш үзэх