Хайх

Гүнээс нь мэдрэхэд: Lesage, Lemarie болон Goossens-ийн кутюр урлангууд

Гүнээс нь мэдрэхэд: Lesage, Lemarie болон Goossens-ийн кутюр урлангууд

Урлах эрдмийн эртний нууцуудаас


Зураг: Buro 24/7 Russia

Украйны Бюро 24/7 -гийн баг өнөөгийн “haute couture” хүрээнд хэн тэргүүлэгч болохыг судалж Chanel-ын загварын ордны кутюр урлангуудын тухай бүгдийг мэдэж авчээ

Парис хотыг хуучных шигээ биш болсныг сүүлийн зуугаад жил шуугин ярих болсон ч олон зууны турш оршин тогтнож буй загварын орднууд болон гар урлангууд урлагийн "haute couture" урсгалыг хадгалж үлдэж байгаад нь бид баярлах хэрэгтэй. 1990-ээд оны сүүлээр энэхүү агуу уламжлалыг сөнөж мөхөх вий гэж сэтгэл тавьсан Chanel-ын загварын ордон эртний урлангуудыг нөхөн сэргээх ажлыг эхлүүлж нэлээд амжилтанд хүрчээ. Украйны Buro 24/7 эдгээр урлангуудын Lesage, Lemarie, Goossens гурвыг сонгон танд дэлгэж байна.

Өнөөгийн кутюр урлагийн орчин үеийн суурь больж буй Chanel-ын урлангууд Paraffection Group нэрийн доор нэгдэн, олон өөр маркуудад ажил гүйцэтгэж өгдөг юм. Өнгөрсөн жил кутюр урлагийн мастерууд  Парис хотын төв хэсэгт байрладаг османы харшуудаасаа нүүж, хотын гадагш баруун хойд зүгт Пантен гэдэг газар суурьшжээ. Парис хотын гадна байрлах бусад дүүргүүдийн нэгэн адил Пантенд цагаачид түлхүү суурьшсан ба дээд зэрэглэлийн урлангууд нүүж ирэхээс өмнө онцгойрох зүйлгүй байжээ (Chanel-аас гадна энд Hermes болон Gucci-ийн үйлдвэрүүд байдаг). Одоо ч мөн адил онцгойрох зүйл тийм олонгүй ч хотыг гэрэлт ирээдүй хүлээж байгаа юм. Хэдэн жилийн өмнөөс хотын нэгэн дүүргийн усан сувгийн хэсгийг  Hermes засварлан, шинэчлэх төсөл гаргаж урлах эрдмийн төв барих төлөвлөгөөг санал болгожээ.

Гүнээс нь мэдрэхэд: Lesage, Lemarie болон Goossens-ийн кутюр урлангууд (фото 1)

Гүнээс нь мэдрэхэд: Lesage, Lemarie болон Goossens-ийн кутюр урлангууд (фото 2)

Энэ хавьдаа магадгүй хамгийн нэр хүндтэй тэргүүн нь Lesage-ийн түүх анх 1858 онд Michonet гэдэг урланг Лесажийнхны гэр бүл худалдан авч Чарльз Фредерик Ворт, Мадлен Вионнисын захиалгыг гүйцэтгэсэн үеэс эхэлжээ.  ХХ зууны хоёрдугаар хагаст агуу Франсуа Лесаж гэр бүлийнхээ уламжлалыг үргэлжлүүлсээр загварын томоохон  орднууд болон нөлөө бүхий түнш үйлчлүүлэгчдийн тоогоо үлэмж нэмж чадлаа. Тэрбээр компаниа Chanel-д 2002 онд зарснаас хойш эдүүгээ хүртэл тэдний de la Grange Bateliere байшинд  нутгийн 45 оёдолчин ажилладаг байсан бол одоо Lesage-ийн урлах оёх эрдмийн сургууль байрладаг болжээ.     

Оёдолчин бүр зүү ба дэгээгээр оёх хоёр нийтлэг техникийг бүрэн эзэмшсэн байдгаас гадна нарийн мэргэшилтэй гэнэ. Жишээ нь үүнд хэлхээсээр, алтан утсаар, зурвас  эсвэл том хэмжээний чимэглэл оёх зэрэг ур чадвар багтана. Зуун жилийн тэртээгээс баримталж ирсэн арга барил нь өнөөдрийг хүртэл яг хэвээрээ үлдэж чадсан гэсэн үг. Гэрэлтдэг цаасан дээр Угалзыг гаргаж, даавуун дээр буулгаад оёдлыг эхлүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хатгамлыг гар  дамжуулан урладаг. Хэцүү ээдрээтэй хээ угалзыг олон сараар оёх үе ч бий.

Гүнээс нь мэдрэхэд: Lesage, Lemarie болон Goossens-ийн кутюр урлангууд (фото 3)

Ажлын урлангуудаас гадна Lesage нь мөн архивтай. Энэ өрөөнд "Dior 1947-1957" гэсэн хаягтай жижигхэн хайрцагууд  дүүрэн. Тэртээ олон жилийн өмнө Лесажийн "бяцхан гаруудын" урласан хатгамлын загварууд  хадгалагдана.  Мөн энд эд хэрэглэлийн агуулах байрлах ба өрөөний ачааллыг харгалзан хэт дүүргэлгүй өрөө өрөөнд хуваан байрлуулжээ. Дотор нь өмнөх зуунаас хойшхи хэлхээсний  шүр 60 гаруй тонн, гялтгануур чимэг зэрэг маш олон төрлийн хөрөнгө зоорь хадгалаастай.

Харин хөрш Lemarie урланд түүхий эд хадгалдаггүй. Энд хиймэл цэцэгс, өдөн гоёл, гоёмсог чимэглэл хийнэ. Энэхүү урлан нь 1880-аад онд үүсгэн байгуулагдсан ба 1996 онд Chanel-ийн эзэмшилд шилжих үедээ салбартаа ганцаараа оршиж үлдэж чаджээ. Lemarie нь Пантен уруу rue de Faubourg-Saint-Denis -ээс нүүхдээ олон зуун хайрцаг хэдэн зууны настай өдтэй иржээ. Энд хадгалагдах өдний эзэд болох нэлээд хэдэн төрлийн шувууд өдгөө Улаан номын устаж мөхөж буй жигүүртний хэсэгт бичигдсэн байгаа. Өнөөдөр хэрэгцээт өднүүдээ Өмнөд Африкаас захиж авдаг бөгөөд ирсэн даруйд нь будаж, ороож, хайчилж, оёдог гэнэ. "Өдчингүүдэд" захиалга олон брэндээс ирдэг бөгөөд түрүүчийн загварын долоо хоногт л гэхэд тэдний урласан зүйлсийг Valentino-гийн коллекцинд орсныг анзаарахгүй байх аргагүй. Мөн ирэх 12-р сард Metiers d'Art-ийн "Парис-Даллас" коллекциос ч бид олж харах болно.

Гүнээс нь мэдрэхэд: Lesage, Lemarie болон Goossens-ийн кутюр урлангууд (фото 4)

Гүнээс нь мэдрэхэд: Lesage, Lemarie болон Goossens-ийн кутюр урлангууд (фото 5)

Гүнээс нь мэдрэхэд: Lesage, Lemarie болон Goossens-ийн кутюр урлангууд (фото 6)

Гүнээс нь мэдрэхэд: Lesage, Lemarie болон Goossens-ийн кутюр урлангууд (фото 7)

Үргэлжлэлийг Украйны Buro 24/7 сайтаас уншина уу

цааш үзэх