Хайх

Яагаад загвар, улс төр хоёр хамт байх тавилангүй вэ

Яагаад загвар, улс төр хоёр хамт байх тавилангүй вэ

Зөвхөн салалт


Зураг:

Дизайнерүүд улс төртэй байнга айлгүйтэх авч улс төр яагаад загварын ертөнцөд орон зайгүй талаар манай шинэ хамтран ажиллагч Евгений Рабкин өөрийнхөөрөө цэгнэсэн дүгнэлтээ дэлгэлээ

 

Хиллари Клинтон АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэж гэж зарласны дараа хэд хэдэн америк дизайнерүүд түүнийг дэмжинэ гэж олон нийтэд зарласан нь саяхан. Тэр дэмжигчдийн дунд Диана фон Фюрстенберг, Прабал Гурунг нарын алдартай хувь хүмүүс байгаа. Тусгайлан авч үзсэн хувь хүний түвшинд тийм дэмжлэгийг иргэний хариуцлагатай байр суурь гээд амархан тайлбарлаж болно л доо. Гэхдээ загварын дизайнерүүдийн зүгээс улс төрийн ийм дэмжлэг гаргалаа гээд утга учир байгаа гэж үү? Загварын ертөнцөд улс төр орон зайтай юу?

Өнгөрсөн жилийн хавар, зуны улирлын Chanel-ын үзүүлбэр дээр Карл Лагерфельд феминист маягийн дуураймал эсэргүүцлийг зохион байгуулсан билээ. Парисчууд жагсаал, цуглаанд дуртай, өөрсдийн эрх, эрх чөлөөг гудамжинд тэмцэн шаарддаг нь нэг ёсны уламжлал болжээ. Тэр уламжлалыг хүндэтгэн үзэх гээд Лагерфельд Гранд-Пале-д Парисын гудамжийг бий болгон, загвар өмсөгчид нь зурагт хуудас барин алхаж, чанга яригчаар хоосон уриаг цуурайтуулж байлаа. Энэ шоуны хамгийн хиймэл зүйл нь гэвэл  феминизмыг дэмжсэн хэрэг байсан юм.

Яагаад загвар, улс төр хоёр хамт байх тавилангүй вэ (фото 1)

Энэхүү үзүүлбэрийн дараа Карл, "Миний ээж нэлээдгүй мундаг феминист байсан юм. Хүүхэд надад тэр нь зөв мэт санагдаж байлаа. Өнөөдөр бол тэр санааг хүмүүс дэмжих эсэх нь надад чухал биш. Энэ бол зөвхөн миний санаачлага. Феминизмын тухай бодохдоо, эмэгтэйчүүдээс ачааны машины жолооч бий болгох хөдөлгөөн гэхээсээ илүүтэйгээр сэтгэл зовох зүйлгүй, нэг тийм хөнгөхөн зүйл мэтээр сэтгэх нь надад таалагддаг" хэмээн тайлбар хийсэн юм.

Яагаад загвар, улс төр хоёр хамт байх тавилангүй вэ (фото 2)

Гэхдээ үүнд л хадаас нь байгаа юм. Феминизм нь улс төрийн хувьд тийм ч сэтгэл өвтгөх зүйлгүй тоглоом биш. Хүмүүсийн амьдралд нөлөөлдөг ноцтой зүйл мөн. Загвар бол үнэн хэрэгтээ нийгмийн өмнө тавигдсан даяарчлалын асуудлыг шийдэх чадваргүй бөгөөд тэднийг зөвөөр ч илэрхийлж чадахгүй. Гэсэн хэдий ч загварын ертөнц улс төрийн хөдөлгөөний билгэдэл, хэлийг холбоо сүлбээгүйгээр хийж, өөрчлөлтийн илбээр хүмүүсийг унтуулж, нэг их чухал зүйл хийж байна гэсэн хуурамч сэтгэлгээг  өгч байна. Үнэн хэрэгтээ тэд юу ч хийдэггүй.

Феминизмийн шүтээнийг поп-соёл, цаашлаад загвар нэг мөр завхайруулан хаясан юм. Манай цаг үед хагас нүцгэн бүсгүйчүүд толгой нь хоосон гэдэг нь олон дахин илэрч, үнэ цэнэ нь алдагдаад ирэхээр феминист санаагаар нуухыг оролдож байна. "Эрх чөлөө", "Мэдээллийн түвшний дээшлэлт" зэрэг байнга яригддаг ойлголтын тухай л би энд ярьж байгаа юм. Өнөөдөр энэ тухай дуртай хүн нь ярьж байгаа болохоор тэдний үнэ цэнэ буурчээ. Олон нийттэй харилцах чиглэлийн мэргэжилтнүүд коучинг-сессия явуулж, хүмүүст чухал гэсэн сургаалаа айлдсаар л буй. (Коучинг (англ. coaching) - консалтинг, сургалтын арга бөгөөд ажиллагааны явцад "коуч" гэх багш сурагч нартаа амьдралын болон мэргэжлийн зорилгодоо хүрэхийг заадаг)  

Тухайлбал, Бейонсийнхаар бол бүсгүйчүүд дэлхийг удирдаж байна. Үүнийгээ хийхийн тулд тэд зөвхөн хөгжмийн аяар бөгсөө сайтар хөдөлгөхөд л хангалтай аж. Загварын хувьд бол дээр хэлсэнийг дахин нэг уншаарай...

ЗАГВАРЫН ЕРТӨНЦ Улс төрийн хөдөлгөөний билгэдэл, хэлийг холбоо сүлбээгүйгээр хийж, өөрчлөлтийн илбээр  хүмүүсийг унтуулж, нэг их чухал зүйл хийж байна гэсэн хуурамч сэтгэлгээг  өгч байна. Үнэн хэрэгтээ тэд юу ч хийдэггүй

Загварын ертөнц бол өөрийн оршин тогтнолоор "хөнгөмсөг" бөгөөд ноцтой байж чадахгүй. Тэр нь байнга хувирч байдаг ба Лагерфельдын хэлснээр, ёстой сэтгэл зовоох юмгүй эд. Гэхдээ л 24 цагийн турш мэдээгээр чих дэлсүүлдэг улс төрийн бүхий л хямралаас загвар л бидний анхаарлыг саармагжуулж өгдөг чадвартай. Дэлхийн нөхцөл байдалд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлөх чадваргүй, асуудал, сөргөлдөөнийг зохицуулах боломжгүйгээ бид ойлгох тусам өөрсдийн өчүүхнийг мэдэрдэг. Бид өөрсдийн буруугаа бүрэн ойлгож буй тэр үед л завсарлага хэрэгтэй. Тэр үед л загвар тайзнаа гарч ирэн бидэнд амьсгаа авах боломж өгдөг. Энэ нь загвар өөрөө хоосон утгагүй, эсвэл бодит амьдралаас хол гэсэн үг биш юм. Загварын утга учир нь бодит амьдралыг тусгахад биш өөр ямар нэгэн зүйлд чиглэдэг.

Яагаад загвар, улс төр хоёр хамт байх тавилангүй вэ (фото 3)

Урт хугацааны турш загвар нь урлагт хоёр дахь хийл нь болж улс төрийн ноцтой нөлөөн дор хөгжиж ирэв. Гэтэл дизайнерүүд сүүдрээс гарч өөрсдийн хоёрдугаар зэргээ ялахын тулд дэлхийг өөрчлөх ямар нэгэн чухал зүйл хийж эхэлсэн ч тэр нь үнэн чанартаа уран бүтээлийн талдаа байсан юм.

Загварыг улс төртэй хамтруулах гэсэн нь хамгийн логиктой байсан байж болно. Хэрэв чи даашинзыг цүнхтэй бүтээхээсээ илүүтэйгээр ямар нэгэн зүйлийг хийнэ гэж байгаа бол чи олон нийтийн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Байж болох л зүйл. Загварын орчин үеийн түүхийн нэгэн хэсэг Раф Симонсын 2002 оны  эрэгтэй хувцасны хавар зуны үзүүлбэрийг эргэн санъя. Өдөөсөн үг бичээстэй богино цамц, балаклав гэх хүзүүний ороолттой загвар өмсөгчид банбар бариад тайзнаа хөл нүцгэн алхсан юм. Тэр нь улс төрийн мэдэгдэл мэт л харагдаж байв. Хэрэв гүнзгий ухаад үзвэл энэ шоу нь улс төрийн тухай биш харин орчин үеийн залуучуудын тусгаарлагдмал санааны илэрхийлэл байлаа. Дизайнерүүдийн бидэнд илгээсэн илгээлт нь улс төр биш харин нийгэм, соёлын хандлага байсан юм.

Энэ нь загвар өөрөө хоосон утгагүй, эсвэл бодит амьдралаас хол гэсэн үг биш юм.  загварын утга санаа нь бодит амьдралыг тусгахад биш өөр ямар нэгэн зүйлд чиглэдэг .

Дэлхийн урлагийн түүх Гойягийн Наполеоны дайны зургаас эхлээд дэлхийн нэгдүгээр дайны аймшгийг харуулсан Отто Диксийн зураг гээд өөрсдийн бүтээгчдийн улс төрийн үзэл санааг харуулсан уран бүтээлээр огт дутаагүй. Гэхдээ эдгээр бүтээлчид улс төрийн ямар нэгэн бодит нөлөөг үзүүлсэн бил үү? Тэр нь юу л бол. Урлаг судлаач Роберт Хьюз өөрийн нэг номондоо, "Пикассогийн "Герника" гайхамшигтай зураг гэдэгт эргэлзэх хэрэггүй. Харин урлагийн тэр бүтээл Испанийн иргэний дайнаар ганц удаа ч гэсэн буу дуугарахыг зосоож чадаагүй" гэж бичжээ. Ер нь урлагийг дарангуйлагчид өөрийн зорилгоор ашиглаад ирэхээр тэр нь өөрийн анхан шатны утгаа алдан сурталчилгааны хэрэгсэл болдог.

Загвар өөрийн бүх бүтээх чадварын нөлөөгөөрөө урлагтай эн зэрэгцэхгүй. Учир нь өөрийгөө илэрхийлэх хэрэгсэл нь их хязгаарлагдмал. Зөвхөн давуу, утас, хайч хэрэглээд та их зүйлийг өгүүлж чадахгүй... Тусгай үзүүлбэрээр дизайнерүүд өөрийн санаа бодлыг үзэгчдэд бүрэн ойлгуулах боломж байхгүй л дээ. Александр МакКуин 1995 онд XVIII зууны үйл явдлын тухай "Доромжлуулсан Шотланд" гэсэн дуулиантай үзүүлбэрээ үзүүлсэн юм. Гэтэл олон тооны шүүмжлэгч нар түүнийг ойлгоогүйгээр барахгүй харин ч хүчирхийллийг романтикжууллаа гэж буруутгасан билээ. "Эхнэр хүүхдээ үзэхгүй байх МакКуины үзэн ядалт нь загварыг гутааж байна" хэмээн The Guardian сонины тоймч Салли Брэмптон бичсэн байлаа.

Эцсийн эцэст дизайнерүүд чинээлэг хүмүүст үнэтэй хувцас худалддаг гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Та өөрийн эд зүйл дээр сэтгэлийн үг бичсэн байлаа ч тэр нь хэрэггүй хэвээр үлдэнэ. Түүгээр ч барахгүй дооглуулж ч магадгүй. Жан-Шарль де Кастельбажак даашинз дээрээ Барак Обамагийн хөргийг, Sonia Rykiel ерөнхийлөгчийн нэрийг ноосон цамцан дээр байрлуулсны дараа тэр хоёр гоёлыг "Барак Обамад зориулсан мэдрэмжгүй хөшөө дурсгал" гэж нэрлэсэн нь үнэнээс хол зөрөөгүй юм.

Яагаад загвар, улс төр хоёр хамт байх тавилангүй вэ (фото 4)

Хэрэв та, чухал биш зүйл хийдэг бол таныг өнгөцхөн хүн гэж нийгэм үздэг. Гэлээ ч үнэн хэрэгтээ, бүгд ихээхэн ээдрээтэй. Загвар улс төрөөс хол гэдэг нь тэр улс төрийн эсрэг биш гэсэн үг. Загвар хөнгөмсөг, зугаатай байж болох авч түүнийг ёс зүйгүй гэж буруутгаж болохгүй. Улс төртэй айлгүйтсэн загвар нь ердөө "залилан" хийж байгаа юм. Тэр нь бодит асуудлуудаас хөндийрүүлж, тайзнаа зурагт хуудас барьсан загвар өмсөгчдийг гаргаж, цамцан дээр үг уриа бичээд бид дэлхийг өөрчилнө гэсэн илбийг үзүүлж байна. Эцсийн үр дүн нь загварт ч улс төрд ч муугаар үйлчилж буй. Маркс нэгэн удаа Гегелиэс иш татаж "Түүх өөрийгөө хоёр удаа давтдаг. Эхлээд эмгэнэл, хоёр дах удаа нь инээдэм болдог" гэж хэлсэн юм. Загварт улс төрийг татаж оролцуулалгүйгээр хөнгөмсөг инээдэм байхад л хангалттай. Тиймээс энэ хоёр талын хамгийн зөв шийдвэр нь салалт юм.

 

цааш үзэх