Хайх

150 цагийн хөдөлмөр ба 160м материал: Каннын кино наадам дээрх Николь Кидманы даашинз

150 цагийн хөдөлмөр ба 160м материал: Каннын кино наадам дээрх Николь Кидманы даашинз

Calvin Klein Вy Appointment

Text: Buro.Mongolia


Найруулагч Йоргос Лантимосын "The Killing of a Sacred Deer" бүтээлийн нээлт дээр киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Николь Кидман Calvin Klein Вy Appointment цуглуулгын даашинзтай хүрэлцэн ирлээ. Дизайнер Раф Симонсын урласан энэхүү даашинзыг бүтээхэд 150 цагийн хөдөлмөр болон 160м бүхий торгомсог тюль материал шаардагджээ.

150 цагийн хөдөлмөр ба 160м материал: Каннын кино наадам дээрх Николь Кидманы даашинз (фото 1)

Сануулж хэлэхэд энэ оны нэгдүгээр сард Раф Симонс Вy Appointment нэртэй Calvin Klein брэндийн кутюр цуглуулга танилцуулсан байгаа. Цуглуулгад нийт 14 загвар багтсан бөгөөд загваруудыг зөвхөн хувь хүний захиалгын дагуу урлаж, худалдаалах онцлогтой юм.

"The Killing of a Sacred Deer" киноны зохиолд өсвөр насны хүүхдийг өргөж авахыг хүсэж буй нэгэн мэс засалчийн тухай гардаг. Тэрээр мөн киноны явцад хүүхдийнхээ төлөө санаанд оромгүй золиос гаргах шаардлагатай болно. Киноны зураг авалтад Николь Кидманаас гадна Алисия Сильверстоун ба Колин Фаррелл нар оролцжээ.

A post shared by Calvin Klein (@calvinklein) on

цааш үзэх