Хайх

2017 оны Хэллоуин: Алдартнуудын шилдэг хувиралтууд

Энэ жил хэн нь хэн болсныг харцгаая!

Аравдугаар сар үүгээр дуусаж буйд итгэмээргүй санагдаж байгаа биз? Бид саяхан л өмнөх Хэллоуины баярыг сурвалжилж байсан бол одоо аль хэдийнэ бүтэн нэг жил өнгөрч, алдартнууд ээлжит дүр хувиргалтуудаараа биднийг гайхшруулж байна. Монголчууд болон дэлхийн алдартнууд энэ удаагийн Хэллоуины баярыг амралтын өдрүүдийг тааруулан тэмдэглэсэн бөгөөд Холливүүдийн хамгийн том "аймшгийн" үдэшлэг буюу Casamigos Halloween Party өнгөрсөн Баасан гарагт зохион байгуулагдлаа. Энэхүү үдэшлэгийг Casamigos текиланы үүсгэн байгуулагчид Рэнди Гербер ба Жорж Клуни нар жил болгон зохиодог уламжлалтай юм. Үдэшлэгт хүрэлцэн ирсэн Кроуфорд-Гербер гэр бүлийн гишүүд, Амал Клуни гэх зэрэг зочид 1970-аад оны ретро төрх бүрдүүлсэн бол, Ким Кардашьян өөрийн сайн найз Жонатан Чебаны хамтаар америкийн алдарт поп хос Сонни ба Шер нарын дүрд хувирсан байлаа.

Бямба гарагт бас нэгэн том арга хэмжээ болж өнгөрсөн нь загвар өмсөгч Наталья Водяновагийн зохион байгуулсан amfAR & The Naked Heart Foundation Fabulous Fund Fair үдэшлэг байсан юм. Энэ өдөр Карли Клосс, Мэрилин Монрогийн дүрд хувирч, Наоми Кэмпбелл алтаар бүрхэгдэж, харин Пэрис Хилтон Жасмин гүнжийн хувцсаар гоёсон харагдлаа.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх