Хайх

2027 он гэхэд хэрэглэж байсан хувцасны зах зээл масс зах зээлээс ч илүү том болно

2027 он гэхэд хэрэглэж байсан хувцасны зах зээл масс зах зээлээс ч илүү том болно

Хүмүүсийн хэрэглээ өөрчлөгдөж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Өмнө хэрэглэгдэж байсан хувцас борлуулдаг Америкийн ThredUp компани саяхан уламжлал ёсны дагуу жил бүрийн зах зээлийн судалгаагаа хийжээ. Харин энэхүү судалгааны үр дүнд мэргэжилтнүүд нэгэн сонирхолтой зүйлийг олж илрүүлсэн байна. Бүр тодруулбал 10 жилийн дараа гэхэд хуучин, хэрэглэгдэж байсан хувцасны зах зээл масс зах зээлийг гүйцэх гэнэ.

ThredUp-ийн гаргасан тайлангийн дагуу хэрэглэж байсан хувцасны зах зээл 2022 он гэхэд 20 сая ам.доллараас 41 сая ам.доллар болтлоо өсөх бөгөөд хэрэглэсэн хувцасны нийт хэмжээ хүмүүсийн шүүгээн дэхь 11%-ийг эзлэх аж.

Мөн компанийн тооцоолж буйгаар 2027 он гэхэд Zara, H&M гэх зэрэг брэндүүдээс бүрдэх масс зах зээл нийт хувцасны зах зээлийн ердөө 10%-ийг эзлэх бол, хэрэглэсэн хувцасны зах зээл 11% болон өсөх шинжтэй байна.

Энэ нь дизайнерын чанартай хувцсыг илүү хямд үнээр авахыг хүссэн эсвэл байгалиа дахин хордуулахгүйгээр эко амьдрахыг эрхэмлэдэг хүмүүс ирээдүйд улам бүр ихсэхтэй шууд холбоотой юм. Fashionista вебсайтын судалснаар шинэ мянганыхны 77% нь эко үйл ажиллагаатай брэндээс хувцас худалдан авахыг илүүд үздэг төдийгүй ухамсартай хэрэглээ рүү шилжихэд ямагт бэлэн байдаг гэнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх