Хайх

Acne Studios архивын цуглуулгуудаа хямдралтайгаар худалдаална

Acne Studios архивын цуглуулгуудаа хямдралтайгаар худалдаална

Бүгдийг худалдаж авахад танд ердөө 48 цаг байна

Text: Buro.Mongolia


Acne Studios брэнд Acne Archive нэртэй поп-ап дэлгүүр нээж байна. Энэхүү дэлгүүр нь зөвхөн онлайн горимоор үйл ажиллагаа явуулах бөгөөд брэндийн архивын цуглуулгуудыг борлуулах гэнэ. Шведийн загварын ордны эртний загваруудыг хэрэглэгчид 75%-ийн хямдралтайгаар хоёр хоногийн дотор худалдаж авах боломжтой юм. Acne Archive аравдугаар сарын 26-нд нээгдэж, зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэр дээр ажиллана.

Брэндийн хамт олон ирээдүйд ийм төрлийн хямдралтай худалдааг дэлхийн бусад орнуудад хэрэгжүүлэх зорилгоор дахин зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

цааш үзэх