Хайх

Adidas Originals цуглуулгад шинэ эмэгтэй пүүз нэмэгдлээ

Сурталчилгаанд Кендалл Женнер

Adidas Originals цуглуулгад шинэ эмэгтэй пүүз нэмэгдлээ

Text: Бюро 24/7

Adidas шинэ пүүз худалдаанд гаргалаа. Originals Arkyn пүүз нь оймс хэлбэрийн дизайнаар хийгдсэн бөгөөд хөлд маш эвтэйхэн, зөөлөн ултай төдийгүй торон бүтэцтэй тул агаарын урсгал чөлөөтэй нэвтрүүлэх давуу талтай. Пүүзний дизайнд түүнчлэн adidas-ийн таних тэмдэг болсон гурван зураас, өсгий хэсэг дээрх неопрен материалтай оруулга, мөн минимал аястай үдээс орсон байна. Энэ загвар нь брэндийн бусад шинэ пүүзнүүдийн адил Boost технологиор хийгдсэн байгаа.

Originals Arkyn загварын сурталчилгаанд төрөл бүрийн улс орон ба салбаруудын нийт таван хүн оролцжээ. Үүнд зураач Ана Крас, загвар өмсөгч Кендалл Женнер, цэцэгчин Мариса Компетелло, хөгжимчин ба зурагчин Syv de Blare, эмэгтэй хөлбөмбөгчин Флоренция Галараза нар багтаж байгаа юм.

Шинэ пүүз adidas Originals-ийн салбар дэлгүүрүүд болон албан ёсны вебсайт дээр борлуулагдаж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх