Хайх

Албан ёсоор: LVMH Donna Karan International компанийг зарлаа

Албан ёсоор: LVMH Donna Karan International компанийг зарлаа

Том худалдаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн долоо хоногийн турш яригдаж байсан цуурхал өнөөдөр батлагдлаа. G-III Apparel Group 650 сая доллараар Donna Karan International-ыг худалдан авчээ

Энэхүү маш том хэлэлцээр хийгдсэнийг дөнгөж саяхан WWD сайт мэдээллээд байна. Тэгэхээр одооноос эхлэн G-III Apparel Group компани Donna Karan ба DKNY брэндүүдийг эзэмшихээр боллоо. Энэхүү худалдаа нь 2016 оны сүүл үеэр юм уу 2017 оны эхээр бүрэн хийгдэж дуусах юм. Donna Karan International компанийг 2001 оноос эхлэн LVMH групп эзэмшиж байгаа бөгөөд тэд тухайн үедээ 643 сая доллараар худалдан авч байжээ.

G-III Apparel Group-ын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Моррис Гольдфарб хэлэхдээ "Donna Karan International бол дэлхийн загварын домог болсон компани. Тус компаний түгээж байгаа амьдралын хэв маяг олон орны худалдан авагчдад таалагддаг. Бид Donna Karan International компаний брэндүүдийг хөгжүүлж, олон улсад улам бүр өргөжүүлэх болно" гэж ярьжээ.

"Donna Karan International компани өөрийн эрч хүч, өв уламжлалын тусламжтай дэлхийд танигдсан. Бид DKNY брэндийг зах зээл дээр байр суурь сайтай байгаа гэдэгт итгэж байна. Анх G-III компани тус брэндийг худалдан авах талаар хандахад, бид бодож байгаад Donna Karan брэндийг амжилттай ирээдүй рүү нь хөтлөх бүх шалгуурыг тус компани хангаж байгаа гэж үзэн энэхүү шийдвэрийг гаргасан" гэж LVMH компаний гүйцэтгэх захирал Тони Беллони хэлжээ.

G-III Apparel Group нь өөрийн брэндийн хувцас ба аксесуаруудыг гаргахын зэрэгцээ дэлхийд алдартай бусад маркуудтай ч хамтран ажилладаг. Тэдгээрийн дунд Calvin Klein, Tommy Hilfiger, Karl Lagerfeld, Guess, Ivanka Trump, Levi's, Dockers зэрэг брэндүүд багтдаг байна.

цааш үзэх