Хайх

Алдартай пүүзнүүд рентген гэрэлд хэрхэн харагдах вэ?

Рентген гэрэл зурагчин Хью Треворийн ээлжит бүтээл

Text: Бюро 24/7

Рентген гэрэл зургуудаараа алдартай Их Британийн зурагчин Хью Терви энэ удаад 2018 оны хамгийн алдартай пүүзнүүд болох Balenciaga брэндийн Triple S, YEEZY 500 Desert Rat, Gucci брэндийн Flashtrek зэрэг загваруудыг рентгенээр дурандлаа. Түүний дарсан эдгээр зургуудад тухайн пүүзний онцлог болох материал, оёдол, ул, чимэглэл зэрэг нарийн деталиуд нь маш тодоор дүрслэгджээ.

Хью Терви радиологи гэрлийн тусламжтайгаар рентген зураг дардаг ба шинжлэх ухааны гэрэл зургийн төрөлд тооцогддог энэхүү гэрэл зургийг "xograms" гэж нэрлэдэг байна. 1999 оноос хойш рентген гэрэл зурагчнаар ажиллаж буй Хью Терви ихэвчлэн хувцас, гар утас зэрэг өдөр тутмын хэрэглээ болсон эд зүйлс болон амьтад, ургамлын зургуудыг дардаг билээ.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх