Хайх

Алекса Чанг анхны бие даасан цуглуулгаа танилцууллаа

Тавдугаар сарын 31-нээс эхлэн худалдаалагдана

Загвар өмсөгч, хөтлөгч Алекса Чанг дизайнерын карьерaa эхлүүлж байна. Түүний анхны бие даасан цуглуулгад өдөр тутмын ба үдшийн хувцаснууд, гоёл чимэглэл ба акcесуарууд зэрэг нийт 147 загвар багтжээ. Уг цуглуулга дээр ажиллахдаа Алекса зураач Дэвид Хокни болон загварын шүтээн Жейн Биркин нараас бүтээлч санаа авч, бага зэрэг ретро уур амьсгал бүрдүүлэхийг зорьжээ. Пижам маягийн судалтай хослол, нэхмэл хантааз, дундаж урттай жийнсэн юбка, люрекс материалтай даашинз, шаазан ээмэг, намхан ултай гутал зэрэг нь яг л Алекса Чангийн өдөр тутамдаа өмсдөг хувцаснууд шиг харагдаж байлаа.


Шинэ цуглуулга тавдугаар сарын 31-нээс эхлэн Style.comAlexaChung.com вебсайтууд дээр худалдаалагдах болно.

 

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх