Хайх

Алекса Чангийн шинэ жилд зориулсан #ArchiveByAlexa цуглуулга

Алекса Чангийн шинэ жилд зориулсан #ArchiveByAlexa цуглуулга

1970-аад оны Их Британийн үдэшлэг

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн загвар өмсөгч ба хөтлөгч Алекса Чанг английн Marks & Spencer брэндтэй хамтарч, шинэ цуглуулга гаргалаа

Цуглуулга баярын улиралд тааруулан худалдаанд гарч байгаа нь санамсаргүй зүйл биш юм. Учир нь #ArchiveByAlexa цуглуулгад шинэ жилийг загварлаг байдлаар угтахад туслах олон сонирхолтой хувцас бий.

Алекса Чангийн шинэ жилд зориулсан #ArchiveByAlexa цуглуулга (фото 1)

" Би энэ цуглуулга дээр ажиллахдаа нар бууж, үдэшлэгийн цаг ирэх үед загварын ертөнцөд юу тохиодгийг ихэд тунгаасан. Би цуглуулгадаа юуны түрүүнд смокинг хослол оруулж, 1970-аад оны диско ба Студио 54-ийн хээнцэр уур амьсгал шингээхийг хүссэн. Материалын хувьд гэвэл би аль болох их гялалзсан зүйл ашиглахыг зорьсон байгаа. Marks & Spencer брэнд маш баялаг архивтай учир надад цуглуулгын санааг гаргахад хялбар байлаа. Брэндийн уламжлалт загваруудыг илүү тачаангуй хэв маягтай болгоход л хангалттай санагдсан. Бидний анхны хамтын ажиллагаа дээр би архивын эсгүүр ба өнгийг өөрчлөхөөс болгоомжилсон бол энэ удаа өөрийнхөө хүссэн засваруудыг зоригтойгоор оруулсан байгаа. Орчин үетэйгээ хөл нийлүүлэх нь бас их чухал шүү дээ" гэж тэрбээр ярьжээ.

Цуглуулгад ширэн тренч цув, төрөл бүрийн хээтэй коовт, сүлжмэл свитер, үслэг хүрэм ба торгон "slip" даашинзууд багтсан байна. Эдгээр загварууд нь сонгодог ба ретро хэв маягт дурладаг, Алекса шиг туршилт хийхээс эмээдэггүй бүсгүйчүүдэд гарцаагүй таалагдах болно.

цааш үзэх