Хайх

Александр МакКуины тухай нэгэн зэрэг хоёр кино гарна

Александр МакКуины тухай нэгэн зэрэг хоёр кино гарна

Домогт уран бүтээлчийг дурсах он

Text: Ө.Тодгэрэл


Өнгөрсөн оны наймдугаар сард Александр Ли МакКуины тухай "The Ripper" нэртэй кино хийгдэж эхэллээ гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр тархсан. Maven Pictures компанийн удирдлага доор гарах уг кино нь домогт дизайнер ба түүний дотнын найз загварын редактор Изабелла Блоу нарын догшин харилцаа ба тэдний авангард стиль дээр үндэслэх юм. Изабелла Блоу нь анх МакКуины авьяас чадварыг олж нээсэн бөгөөд олон жилийн турш дизайнерын дотны найз ба урлагийн тэнгэр байсаар ирсэн. Харамсалтай нь хоёр уран бүтээлч хоёулаа амиа егүүтгэж, энэ хорвоог орхисон билээ.

Александр МакКуины тухай нэгэн зэрэг хоёр кино гарна (фото 1)

Энэхүү мэдээ намжиж амжаагүй байтал дизайнерын тухай бас нэгэн кино энэ онд нээлтээ хийх нь тодорхой боллоо. Английн кино найруулагч Эндрю Хэйгийн хариуцаж авсан уг төсөл нь МакКуины бүх цаг үеийн хамгийн гайхамшигтай загварын шоуны талаар өгүүлэх бөгөөд дизайнер уг шоундаа хэрхэн бэлдсэнийг дэлгэрэнгүй харуулах гэнэ. Александр Ли МакКуин нас барахаасаа нэг жилийн өмнө буюу 2009 онд карьерынхаа хамгийн том, домог болон үлдсэн загварын шоуг зохион байгуулж байсан юм. Баримтат киноны гол дүрийг "Unbroken" бүтээлээрээ алдаршсан жүжигчин Жек О'Коннел гүйцэтгэхээр болжээ. Киноны албан ёсны нэр одоогоор тодорхойгүй багаа ч 2017 онд үзэгчдийн хүртээл болох нь батлагдсан байна.

Александр МакКуины тухай нэгэн зэрэг хоёр кино гарна (фото 2)

цааш үзэх