Хайх

Александр МакКуины амьдралын тухай кино хийнэ

Александр МакКуины амьдралын тухай кино хийнэ

Оны сүүлээр

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Өнгөрсөн жил Лондон хотод McQueen үзэсгэлэн тавигдсан бол, дараа жил алдарт дизайнерын амьдрал ба уран бүтээлийг өгүүлэх бүрэн хэмжээний кино гарна

Александр МакКуины амьдралын сүүлийн жилүүдийг өгүүлэх киног Pathé студи хариуцан авсан гэнэ. Энэхүү кино студи нь өмнө нь Нельсон Манделагийн тухай "Long Walk to Freedom" нэртэй намтар кино гаргаж, түүгээрээ алдаршсан билээ. МакКуины тухай бүтээлийг Оскарт нэр дэвшиж байсан кино найруулагч Эндрю Хэй найруулж, зохиолыг нь  зохиолч Крис Урч бичнэ.
Кино хэзээ дэлгэцнээ гарах мөн гол дүрд хэн тоглох нь одоогоор тодорхойгүй байна. Бидний олж мэдсэнээр кино энэ оны сүүлээр нээлтээ хийх магадлалтай. Өнгөрсөн жил Лондон хотын Виктория ба Альберт музейд тавигдсан Alexander McQueen: Savage Beauty нэртэй үзэсгэлэнгээс харахад шинэ кино үзэгчдийн дунд томоохон шуугиан дэгдээх төлөвтэй байна. Тэрхүү үзэсгэлэн олон хүмүүс цуглуулснаараа рекорд эвдэж, 50 000 гаруй нэмэлт тасалбар гаргах шаардлагатай болж байсан юм.

цааш үзэх