Хайх

Дулаахан, халтирдаггүй, загварлаг: Ammann өвлийн гуталнууд УИД-т худалдаалагдаж эхэллээ

Дулаахан, халтирдаггүй, загварлаг: Ammann өвлийн гуталнууд УИД-т худалдаалагдаж эхэллээ

Text: Ө.Тодгэрэл


Өвлийн гутал худалдаж авахдаа бид хамгийн түрүүнд дараах гурван зүйлийг анхааралдаа авдаг. Эхнийх нь мэдээж халтирдаггүй ул бол, хоёр дахь нь дулаан доторлогоо, харин гурав дахь нь олон жил эдлэгдэх сайн чанарын материал юм. Энэ бүх шаардлагыг хангахын зэрэгцээ сүүлийн үеийн тренд бүхий загварлаг дизайнтай гэх маш том давуу талтай Швейцарийн Ammann брэндийн гуталнууд саяхнаас Улсын Их дэлгүүрт худалдаалагдаж эхэлжээ.

1917 онд үүсгэн байгуулагдсан зуу гаран жилийн түүхтэй Ammann брэнд дулаан гутал бүтээж чаддагаараа алдартай. Брэндийн гуталнууд ямар ч хатуу өвлийг давах чадвартай төдийгүй анхаарал татам тод өнгийн деталиуд болон модерн дизайныхаа ачаар загварлаг харагдаж, ямар ч хувцастай зохицдог. Ammann-ы гутал бүрийг Итали улсад гар аргаар урладаг бөгөөд ингэхдээ эко аргаар боловсруулсан үхрийн шир ба үс, мөн доторлогоонд зориулан хурганы арьсыг ашигладаг байна. Ул нь зузаан резинэн материалаар хийгдсэн тул хөлийг газрын хүйтнээс тусгаарлаж, ямар ч гадаргуу дээр зууралт сайтай байж, халтирахаас сэргийлнэ. Мөн улавч нь бактерийн эсрэг үйлчилгээтэй гээд шаардлагатай бүх хэрэгцээг хангасан билээ.

Ammann брэндийн Монгол дахь албан ёсны дистрибютор Sod's Boutique нь мөн чанар ба загвараараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тансаг зэрэглэлийн Parajumpers брэндийн курткануудыг оруулж ирдэг бөгөөд УИД-т нээсэн шинэ салбар дэлгүүртээ хоёр брэндийн бүтээгдэхүүнүүдийг хамтад нь санал болгож байна.

 

Ammann

Хаяг: Сэнтрал Тауэр 2-р давхар, Улсын Их Дэлгүүр 3-р давхар
Утас: (976) 77001744
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх