Хайх

Андреа Пежич Ford агентлагтай гэрээ хийсэн анхны трансжендер моделиор тодорлоо

Загварын салбарын хязгаар тэлсээр

Андреа Пежич Ford агентлагтай гэрээ хийсэн анхны трансжендер моделиор тодорлоо

Олон улсын Ford Models загварын агентлаг анх удаагаа трансжендер загвар өмсөгч төлөөлөх болсныг WWD сэтгүүл мэдээллэж байна.

Тодруулбал тус агентлаг саяхан 26 настай Андреа Пежич гэх австрали, серб, хорват гаралтай загвар өмсөгчтэй гэрээ хийсэн байна. Пежич 2013 онд хүйсээ солиулсан бөгөөд өмнө нь Андрей хэмээн нэрлэгддэг байж. Тэрээр Marc Jacobs, John Galliano, Raf Simons ба Jean Paul Gaultier брэндүүдийн эрэгтэй ба эмэгтэй загварын шоунуудад алхаж байсан туршлагатай бөгөөд одооноос Ford Models агентлагийн эмэгтэй моделиудын жагсаалтад албан ёсоор багтаж байгаа юм.

Сануулж хэлэхэд Ford агентлаг нь өмнө нь Синди Кроуфорд, Кристи Тарлингтон, Брук Шилдс, Жерри Холл, Ким Бейсингер ба Женис Дикинсон гэх супермоделиудыг төлөөлж байсан билээ.

Пежич анх 2010 онд Францын Vogue сэтгүүлд зориулан Мерт ба Маркус хос зурагчдын дуранд өртсөнөөр олны анхаарлыг өөртөө татаж байсан юм. Тухайн зураг авалтын стилистээр Карин Ройтфельд ажилласан бөгөөд тэрээр Пежичид эмэгтэй хувцас өмсүүлэх шийдвэр гаргаж байжээ.

 

 

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх