Хайх

Анхны харц: Marni-гийн хамгийн өргөн хүрээтэй хамтын ажиллагаа

Анхны харц: Marni-гийн хамгийн өргөн хүрээтэй хамтын ажиллагаа

Төрөл бүрийн гутал

Text: Buro.Mongolia


Италийн тансаг зэрэглэлийн Marni ордны минимал хэв маяг Dr. Martens, Reebok, Timberland ба Vans брэндүүдийн сонгодог загваруудтай нэгдлээ

Есдүгээр сарын эхээр Marni нэгэн зэрэг дөрвөн масс зах зээлийн брэндтэй хамтрах болсноо зарласан юм. Нийт 19 төрлийн загвараас бүрдсэн шинэ цуглуулга саяхан бэлэн болсон бөгөөд сурталчилгааны анхны зураг дөнгөж өчигдөр цахим сүлжээгээр цацагдлаа. Dr.Martens-ын лоафер, Reebok-ийн пүүз, Timberland-ын хар гутал ба Vans-ын урт түрийтэй кетнүүд багтсан энэ сурталчилгаа нь цуглуулгын нэгээхэн хэсгийг л харуулж байгаа аж.

Эрэгтэй ба эмэгтэй загварын, 130-200 еврогийн үнэтэй загваруудаас бүрдсэн цуглуулга аравдугаар сарын 27-ноос эхлэн Zalando онлайн дэлгүүрээр худалдаалагдана.

цааш үзэх