Хайх

Анжелина Жоли ба Францын тэргүүн хатагтай Брижит Макрон нарын загварлаг уулзалт

Хүчирхэг эмэгтэйчүүд чухал асуудлын талаар ярилцжээ

Анжелина Жоли ба Францын тэргүүн хатагтай Брижит Макрон нарын загварлаг уулзалт

Text: Бюро 24/7

НҮБ-ын сайн санааны элч, энх тайвны төлөөх зүтгэлтэн Анжелина Жоли дэлхийн өнцөг бүрээр аялан хүмүүнлэгийн ажил хийж яваа харагддаг.

Түүний ээлжит уулзалт хэдхэн цагийн өмнө Парис хотод Францын тэргүүн хатагтай Брижит Макронтой болж өнгөрлөө. Уг уулзалтанд оролцохдоо Жоли эртний Холливүүдийг санагдуулам хөвсгөр үс, улаан өнгийн уруулын будаг, Roland Mouret брэндийн цагаан өнгийн даашинз, биеийн өнгөтэй өндөр өсгийт болон Louis Vuitton-ы гар цүнх барьсан байлаа. Брижит Макрон ч бас ажил хэрэгч атлаа загварлаг дүр төрх бүрдүүлж, хар өнгийн нарийхан брюк өмдийг цэмцгэр цагаан цамц болон саармаг өнгийн пиджактай хослуулан өмсжээ.Анжелина Жоли ба Францын тэргүүн хатагтай Брижит Макрон нарын загварлаг уулзалт (фото 1)

Анжелина Жоли энэхүү уулзалтын үеэр тэргүүн хатагтай Брижит Макронтой саяхан Йордан улс руу хийсэн айлчлалынхаа талаар ярилцаж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүдийг Сири дэх мөргөлдөөнийг шийдвэрлэж өгөхийг шаарджээ.

Йордан улсад байрших Сирийн дүрвэгсдийн хуарангаар айлчлахдаа Жоли дүрвэгсдийн асуудлыг түр хугацаагаар бус, харин бүр мөсөн зохицуулах хэрэгтэйг онцолсон юм. "Хүмүүнлэгийн тусламж нь урт удаан хугацааны шийдэл биш. Сирийн ард түмэн гэр орондоо эргэж очих боломжтой болох, хүн төрөлхтний зовлонг зогсоох, дүрвэгсдийг хүлээн авч буй орнуудын ачааллыг авах цорын ганц арга зам бол зөв улс төрийн тогтолцоо юм" хэмээн Анжелина Жоли нэгдүгээр сарын 28-нд USA Today сонинд ярьсан билээ.

 

 

 

 

Цааш үзэх