Хайх

Австралийн Elle сэтгүүлийн нүүр дээр iPhone утсаар авсан зураг гарлаа

Австралийн Elle сэтгүүлийн нүүр дээр iPhone утсаар авсан зураг гарлаа

Зурагчин Жорж Энтонигийн авсан зураг

Text: Buro.Mongolia


Зураг:

Австралийн Elle сэтгүүлийн шинэ дугаарын нүүр дээр зурагчин Жорж Энтонигийн iPhone утсаар авсан зураг гарчээ.

"Зураг авч байх үед би маш эрх чөлөөтэй мэдрэмж авч байсан нь үнэхээр гайхалтай. Би тэр үед камерын линз, хөл эсвэл компьютерын холбоос гэх зэрэг нэмэлт зүйлсийн талаар огтхон ч санаа зоволгүй зураг авах процесс дээрээ л хамаг анхаарлаа төвлөрүүлсэн. Эргэн тойрны хүмүүс ч бас намайг ухаалаг утсаар зураг авч байгаад огтхон ч гайхаагүй. Орчин үед бүх л зүйлийг ухаалаг утсаар хийдэг болсон тул хүмүүс бүр дасчихсан бололтой" хэмээн зурагчин ярьсан байна.

Шинэ дугаарын гол баатраар Австралийн зурагчин, загвар өмсөгч ба блогер Маргарет Жан тодорчээ.

цааш үзэх