Хайх

Balmain брэнд Beats by Dr. Dre-д зориулан чихэвчний дизайн гаргалаа

Balmain брэнд Beats by Dr. Dre-д зориулан чихэвчний дизайн гаргалаа

Сурталчилгаанд Кайли Женнер

Text: Ө.Тодгэрэл


Загвар ба технологийн салбар өмнө нь нэг биш удаа огтлолцож байсан. Apple ба Hermès, Michael Kors ба Tag Heuer, мөн Louis Vuitton-ы ухаалаг бугуйн цаг гэх зэрэг олон хамтын ажиллагааг бид харж байсан билээ. Гэхдээ энэ удаагийн Balmain x Beats by Dr. Dre цуглуулга энэ дундаас хамгийн cool нь байх өндөр магадлалтай байна.

Хэдхэн цагийн өмнө Beats Францын Balmain загварын ордонтой хамтарсан хоёр шинэ чихэвч танилцууллаа. Цайвар шар өнгийн савхин материал дээр алтан төмөртэй Safari мөн хаки ногоон өнгийн савхин материал дээр алтан төмөртэй Khaki гэх хоёр загвар нь брэндийн алдарт Studio Wireless ба Powerbeats3 Wireless сонголтоор худалдаанд гарчээ. Шинэ чихэвчийг мөн алтан Balmain логотой илгэн хайрцаг дагалдах гэнэ.

Balmain брэнд Beats by Dr. Dre-д зориулан чихэвчний дизайн гаргалаа (фото 1)Balmain брэнд Beats by Dr. Dre-д зориулан чихэвчний дизайн гаргалаа (фото 2)

Сурталчилгааны зураг авалтад дизайнер Оливье Рустены дотнын найзууд болох Кардашьян гэр бүлийн ууган гишүүн Кайли Женнер оролцсон байна. "Beats бол миний хамгийн дуртай чихэвч. Тиймээс би энэхүү сурталчилгаанд оролцох болсондоо маш их баяртай байна. Би хөгжмийн ачаар өөр ертөнц руу зугтаж чаддаг. Энэ мэдрэмж нь хүн бүрт танил санагдах байх аа" хэмээн Кайли сэтгэгдлээ хуваалцжээ.

Balmain x Beats by Dr. Dre цуглуулгын Beats Studio Wireless том чихэвч $600, харин Powerbeats3 Wireless загвар нь $250-аар үнэлэгдсэн бөгөөд чихэвчүүдийг apple.com, balmain.com болон Balmain ордны албан ёсны салбар дэлгүүрүүдээр худалдаалж байна.

Balmain брэнд Beats by Dr. Dre-д зориулан чихэвчний дизайн гаргалаа (фото 3)Balmain брэнд Beats by Dr. Dre-д зориулан чихэвчний дизайн гаргалаа (фото 4)Balmain брэнд Beats by Dr. Dre-д зориулан чихэвчний дизайн гаргалаа (фото 5)

 

 

 

цааш үзэх