Хайх

Balmain брэнд виртуал моделиудаас бүрдсэн \"арми\" танилцууллаа

Balmain брэнд виртуал моделиудаас бүрдсэн "арми" танилцууллаа

Kомпьютер графикийн аргаар бүтсэн загвар өмсөгчид

Text: Buro.Mongolia


Зураг:

Бид өмнө нь компьютер графикийн аргаар бүтсэн загвар өмсөгчдийн тухай мэдээлэл хүргэж байсан билээ. Тэдгээр виртуал загвар өмсөгчдийг "бодит моделиудыг орлох шинэ үеийнхэн" хэмээн тодотгосон нь одоо биеллээ олж байна.

Учир нь өнөөдөр Balmain брэнд виртуал моделиудаас бүрдсэн "арми" танилцууллаа. Өнгөт арьстай Шуду Грем, европ төрхтэй Марго, ази гаралтай Зи нараас бүрдсэн виртуал моделийн арми Balmain брэндийн 2018 оны pre-fall цуглуулгыг амилуулжээ. 

"Гоо үзэсгэлэн, өөртөө итгэх итгэлийн хүчийг виртуал моделиудаараа дамжуулан илэрхийлж байна" хэмээн Balmain брэнд албан ёсны веб хуудсан дээрээ тэмдэглэжээ.

Бодит хүн мэт харагдах эдгээр моделиудыг гэрэл зурагчин Камерон Жеймс Уилсон бүтээсэн юм. Харин хувцаснуудыг бодит харагдуулах ажлыг Өмнөд Солонгосын "Clo 3D" агентлаг хариуцсан байна.

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх