Хайх

Бейонсегийн шинэ рекорд: Анх удаагаа 9-р сарын Vogue-ийн нүүр хавтсанд гарлаа

Бейонсегийн шинэ рекорд: Анх удаагаа 9-р сарын Vogue-ийн нүүр хавтсанд гарлаа

Мөн гурав дах удаагаа cover girl боллоо

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Америкийн Vogue сэтгүүлийн хувьд 9-р сарын дугаар үргэлж маш онцгой байдаг (энэ талаар баримтат кино хүртэл бий шүү дээ). Энэ удаад тэр өрсөлдөөнт нүүр хуудсанд Бейонсе гарлаа

Бейонсе Vogue сэтгүүлийн 9-р сарын дугаарт гарсан анхны өнгөт арьстай дуучнаар тодорлоо. Лхагва гарагийн шөнө @Bey_Legion хэмээх түүний Twitter хуудас дээр сэтгүүлийн 9-р сарын дугаарын анхны зургууд нийтлэгдсэн юм. Нүүр хавтсан дээр Бейонсе Marc Jacobs-ын намар-өвөл цуглуулгын торон даашинз өмсөж, энэ улирлын чиг хандлагыг харуулсан чийглэг үсний засалттайгаар зургаа даруулжээ.

33 настай дуучин Vogue-ийн нүүр хавтсанд гурав дах удаагаа гарч байгаа нь энэ юм. Тэр анх 2009 оны 4-р сарын дугаар дээр Марио Тестиногоор зургаа авахуулж гараагаа эхэлсэн. Харин 2013 оны 3-р сард гарсан зураг авалтыг нь Патрик Демаршелье удирдан явуулж байлаа.

цааш үзэх