Хайх

Бейонсе өөрийн найруулсан кинондоо дүр бүтээнэ

Бейонсе өөрийн найруулсан кинондоо дүр бүтээнэ

Бодит явдлаас сэдэвлэв

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Алдарт дуучин шинэ кинондоо найруулагч, кино зохиолч, гол дүрийн жүжигчин гэх гурван гол үүргийг биелүүллээ

Хөгжмийн ертөнцийн оргилд хүрч чадсан Бейонсе одоо шинэ өндөрлөг рүү тэмүүлэхээр шийдсэн бололтой. The Sun вебсайт дуучин бүсгүйг өөрийн анхны кино дээр ажиллаж байгаа талаар саяхан мэдээллээ. Уг кино нь Саарти Бартман гэх африк бүсгүйн амьдралыг өгүүлэх намтарчилсан бүтээл аж. Кино бодит явдлаас сэдэвлэсэн бөгөөд зохиолын дагуу Саарти Бартманыг XIX зуунд европчууд гаж үзүүлбэр үзүүлдэг Лондонгийн нэгэн хамтлагт албан хүчээр элсүүлдэг. Тэд түүний бусдаас онцгой том өгзөг болон өвөрмөц гаднах төрхийг хараад энэ шийдвэрт хүрдэг юм. Бартманыг яг л зэрлэг амьтан шиг төмөр торон дотор байрлуулж, үзүүлбэр хийлгэдэг байжээ. Ихэнх хүмүүсийн хувьд түүний түүх арьс өнгөөр ялгаварлаж байсан аймшигт үеийн томоохон жишээ болсон юм. Бейонсе киноныхоо гол дүрийг бүтээхийг хүссэн тул аль хэдийнэ мэргэжлийн багш нарын баг бүрдүүлж, жүжиглэх чадварт суралцаж байгаа гэнэ. Сануулж хэлэхэд дуучин өмнө нь "Cadillac Records", "Austin Powers in Goldmember", "Obsessed" ба "The Pink Panther" кинонуудад тоглож байсан туршлагатай билээ.

цааш үзэх