Хайх

Бейонсе төрөл бүрийн бүтээгдэхүүнээс бүрдсэн зул сарын цуглуулга гаргалаа

Бүтээгдэхүүнүүдийн үнэ 12 ам.доллараас эхэлнэ

Бейонсе төрөл бүрийн бүтээгдэхүүнээс бүрдсэн зул сарын цуглуулга гаргалаа

Text: Бюро 24/7

Бейонсегийн албан ёсны вебсайт дээр шүтэн бишрэгчдэд зориулагдсан баярын уур амьсгалтай хувцас ба бэлэг дурсгалын капсул цуглуулга тавигдлаа. Цуглуулгад «Beyonce Holiday Sweater» («Бейонсегийн баярын цамц»), «Have A Thicc Holiday» («Баярын өдрүүд тань гоолиг байх болтугай») гэх зэрэг хөгжилтэй бичигтэй хөвөн даавуун цамцнууд багтсан байна. Цамц бүрийн үнэ 55 ам.доллараар үнэлэгджээ.

Дуучин Бейонсе мөн баярын өдрүүдийг 85 ам.долларын үнэтэй, «Yoncé» гэх логотой, хөх ягаан, маргад ногоон ба саарал өнгийн комбинзон өмсөн өнгөрүүлэхийг санал болгож, энэхүү загварыг цуглуулгын 40-60 ам.долларын үнэтэй футболка ба юүдэнтэй цамцтай сайхан зохицохыг онцолжээ.

Зул сарын хувцаснаас гадна алдарт бүсгүй өөрийн дүр зурагтай гацуур модны тоглоомыг 12-24 ам.доллараар худалдаанд гаргаж, iPhone ухаалаг утасны гэрийг хүртэл цуглуулгадаа оруулсан байна. Нэг үгээр хэлбэл танд баярын уур амьсгал бүрдүүлэхэд туслах бүхий л төрлийн бүтээгдэхүүнүүд энэ цуглуулгад бий.

Цуглуулгыг www.beyonce.com вебсайтаас худалдан авах боломжтой.

Цааш үзэх