Хайх

Блогер Эйми Сонг шинэ номоо худалдаанд гаргалаа

Блогер Эйми Сонг шинэ номоо худалдаанд гаргалаа

Эйми Сонгийн хоёр дахь ном

Text: Бюро 24/7


Instagram ертөнцөд @songofstyle нэрээрээ алдартай загварын шүтээнүүдийн нэг, блогер Эйми Сонг "World of Style" нэртэй шинэ номоо худалдаанд гаргалаа. Энэ нь түүний бичсэн хоёр дахь ном бөгөөд 2016 онд гаргаж байсан "Capture Your Style" ном нь The New York Times-ийн бестселлер болж байсан билээ.

Тэрээр "Capture Your Style" номондоо хэрхэн өөрийн стилийг бүрдүүлэх, дижитал ертөнц тэр дундаа Instagram орчинд байр сууриа хэрхэн олох тухай бичсэн байдаг бол, шинээр гаргаж буй номондоо аялж байсан улс орнууд болоод туулсан адал явдлынхаа тухай бичжээ. Түүнчлэн "World of Style" номоо блог хөтөлж эхэлсний 10 жилийн ойд зориулан гаргаж байгаа гэдгээ Instagram хуудаснаа онцолсон юм.

Дашрамд дурдахад Эйми Сонг 2008 онд их сургуулиа интерьер дизайны мэргэжлээр төгсөж байсан ба сургуулиа төгссөний дараа загварын блогоо нээж байжээ. Тэрээр өдгөө загварын салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгээр нэрлэгддэг бөгөөд түүний Instagram хуудас 5 сая гаруй дагагчтай. Хэрэв та "World of Style" номыг худалдан авахыг хүсвэл Amazon.com хуудсаар зочлоорой.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх