Хайх

Burberry брэндийн шинэчлэгдсэн лого хэрхэн бүтсэн бэ?

Burberry брэндийн шинэчлэгдсэн лого хэрхэн бүтсэн бэ?

"21-р зууны Burberry брэндийг төсөөлөн бүтээв"

Text: Buro.Mongolia


Зураг:

Burberry брэндийн бүтээлч захирал Рикардо Тиши болон Их Британийн график дизайнер Питер Сэвилл нар хамтран Burberry брэндийн лого болон монограм хээний загварыг шинэчиллээ. Шинэчлэгдсэн логоны загварыг Burberry брэнд Instagram хуудсаараа дамжуулан танилцуулсан юм. Энэхүү лого нь брэндийн 1901 оноос хойш ашиглагдаж ирсэн морьтон баатар бүхий “Bodoni” фонттой логог орлохоор боллоо.

 

Түүнчлэн Burberry брэндийн Instagram хуудсанд Рикардо Тиши болон Питер Сэвилл нарын цахим шуудангаар өрнүүлсэн харилцан яриаг нийтэлсэн бөгөөд уг харилцан ярианд Рикардо шинэ монограм хээг бүтээхдээ брэндийн архив дахь 1908 оны хээнээс санаа авсан тухайгаа дурдсан байна. Шинэчлэгдсэн монограм хээг "ТВ" үсгийг ашиглан бүтээсэн ба энэ нь брэндийн үүсгэн байгуулагч Томас Бёрберригийн нэрийг илтгэжээ.

Харин контемпорари фонт бүхий логоны хувьд 21-р зууны Burberry брэндийг төсөөлөн бүтээсэн тухайгаа Питер Сэвилл Dezeen сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Дизайнер Рикардо Тиши өнгөрсөн гуравдугаар сард Burberry брэндийн бүтээлч захирлаар томилогдсон бөгөөд есдүгээр сард брэндэд зориулсан анхны цуглуулгаа танилцуулах юм.

Дашрамд дурдахад Питер Севилл нь алдарт Joy Division хамтлагийн 1979 онд гаргасан Unknown Pressure цомгийн нүүр хуудасны загвараар нэрд гарсан ба өнгөрсөн жил Calvin Klein брэндийн логог шинэчилсэн билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх