Хайх

Burberry сар бүрийн 17-нд шинэ загвар худалдаанд гаргана

Burberry сар бүрийн 17-нд шинэ загвар худалдаанд гаргана

"B Series"

Text: Бюро 24/7


Зураг: https://www.vogue.co.uk/article/burberry-monthly-drop-model-b-series

Burberry брэндийн шинэ бүтээлч захирал Риккардо Тишигийн удирдлага дор брэнд олон зүйлдээ шинэчлэлт хийж эхэлсэн билээ. Тухайлбал брэндийн монограм хээ болон лого өөрчлөгдөж, 2019 оны хавар-зуны цуглуулга шоуны дараа шууд дэлгүүрт тавигдсан бол өчигдрөөс эхлэн сар бүрийн 17-ний өдөр шинэ загварууд худалдаанд гарж байхаар болжээ.

Burberry сар бүр худалдаанд гарах цуврал загваруудаа "B Serires" хэмээн нэрлэсэн ба "В series" загваруудыг ердөө 24 цагийн дотор худалдаалахаар болжээ. Анхны "B Series" цуглуулгад unisex загварын футболка болон цамц багтсан бөгөөд аль хэдийн зарагдаж дууссан байна. Риккардо Тиши "B Series" цувралыг үйлчлүүлэгчидтэйгээ үргэлж холбоотой байх зорилгоор хийж байгаагаа онцолсон юм. 

 

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх