Хайх

Calvin Klein шинэ цуглуулгадаа Энди Уорхолын хээнүүдийг ашиглалаа

Calvin Klein шинэ цуглуулгадаа Энди Уорхолын хээнүүдийг ашиглалаа

Pre-fall 2018 улирлын oversize эсгүүртэй загварууд, дулаан ноосон цамцнууд

Text: Бюро 24/7

Calvin Klein брэнд Энди Уорхолын нэрэмжит сантай хамтран бүтээсэн шинэ цуглуулгаа танилцууллаа. Цуглуулгад брэндийн таних тэмдэг болсон элементүүд, мөн алдарт зураачийн домогт хээнүүд оржээ.

Ихэнх загварууд oversize эсгүүрээр хийгдсэн байлаа. Тэр дундаас тод улаан өнгийн аварга том өдөн куртка цуглуулгын онцлох загвараар нэрлэгдэж, ирэх улиралд тренд болох өндөр магадлалтай байна. Харин Уорхолын хээнүүд цуглуулгын аксесуарууд, брюк өмднүүд, ханцуйгүй цамцнууд болон гуталнууд дээр байршсан харагдлаа.

Цуглуулгын бас нэгэн сонирхолтой загвар бол урд хэсэгтээ том бичигтэй, өнгөлөг свитер цамцнууд юм. Дизайнер уг цамцнуудыг бүтээхдээ индианчуудын эртний сүлжмэлийн техникийг ашиглажээ.

Саяхан Раф Симонс шинэ гар цүнхний загварууд дээрээ Уорхолын алдарт бүтээлүүдийг хээ болгон буулгасан. Тэрээр мөн өмнөх хавар-зун 2018 улирлын цуглуулгаа америкийн поп соёлд зориулсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх