Хайх

Данийн It-girl Эмма Лет хуримаараа “аварга том" сүлжмэл малгай өмслөө

Jacquemus брэндийн тренд болоод буй сүлжмэл малгай

Данийн It-girl Эмма Лет хуримаараа “аварга том" сүлжмэл малгай өмслөө

Text: Бюро 24/7

Хуримандаа цагаан даашинз өмсөх уламжлалыг орчин үеийн сүйт бүсгүйчүүд өөрчилж байна. Саяхан Эмили Ратаковски хуримаа хийхдээ Zara брэндийн хослол өмсөхийг сонгосон бол саяхан Данийн жүжигчин, загвар өмсөгч Эмма Лет Jacquemus брэндийн аварга том сүлжмэл малгайгаар гангарчээ.

"Хуримын ёслол нь олны нүдэн дээр болж өнгөрдөг хирнээ хосуудын хувьд маш нандин, нууцлаг байх ёстой зүйл. Ийм ч учраас би өөрийгөө халхлахын зэрэгцээ олон хүнтэй баяраа хуваалцахыг хүслээ" хэмээн Эмма уг малгайг сонгосон шалтгаанаа тайлбарлажээ. Харин түүний өмссөн нэвт гэрэлтэх торон даашинз бараг 100 жилийн настай бөгөөд Эмма даашинзыг Baserange брэндийн дотуур хувцас, Balenciagа брэндийн туфлитэй хослуулсан байлаа. 

Түүний хуримын зургийг Jacquemus брэнд Instagram хуудаснаа нийтэлсний дараагаар уг малгай улам бүр алдартай болж байна.

Загвар өмсөгч Эмма Лет Balenciaga брэндийн нүүр царайгаар тодорч, Копенхагены олон брэндтэй хамтран ажилласан туршлагатай нэгэн. Мөн түүний сүйт залуутайгаа танилцсан түүх олон нийтийн сүлжээнд багагүй шуугиан тарьсан билээ. Учир нь хосууд The Rolling Stones хамтлагийн тухай баримтат киног хоёул ганц ганцаараа үзэж байхдаа танилцаж, бие биедээ дурласан аж.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх