Хайх

Dior, Chanel ба Кендалл Женнер нарын хуудаснууд Instagram-ын рейтингийг тэргүүллээ

Харин Stories цэсэнд хамгийн их үзэгчтэй хүнээр Белла Хадид тодорчээ

Dior, Chanel ба Кендалл Женнер нарын хуудаснууд Instagram-ын рейтингийг тэргүүллээ

Instagram олон нийтийн сүлжээ 2017 оны турш хамгийн их лайк, үзэлт ба дагагч цуглуулж чадсан загварын салбар дахь шилдэг хуудаснуудыг шалгарууллаа. Уг рейтингэд томоохон брэндүүд, дизайнерууд болон олны танил супер моделиуд багтсан байна.

Саяхан Forbes сэтгүүлийн судалгаагаар дэлхийн хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчөөр тодорсон Кендалл Женнер энэхүү хүндэт өргөмжлөлөө бататган нийт дөрвөн номинацид эхний байруудыг эзэлсэн байна. Тодруулбал тэрээр "Загвар өмсөгч" ангилалд тодорхой нэг зурган дээр хамгийн их лайк авсан, сэтгэгдэл үлдээх хэсэгт хамгийн олон удаа дурдагдсан, нийт болон сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн их дагагч цуглуулсан гэх үзүүлэлтүүдээр мэргэжил нэгтнүүдээ тэргүүлж чаджээ. Харин Stories хэсэгт хамгийн их үзэгчтэй моделиор Белла Хадид тодорсон байна.

"Хамгийн их лайк авсан дизайнерын зураг" номинацад Виктория Бекхэм өөрийн нөхөр Дэвид Бекхэмийн төрсөн өдрийн зургаар ялалт байгуулсан байна.

2017 оны турш хамгийн их дагагч цуглуулсан брэндүүд дунд нэгдүгээр байранд Chanel (7.4 сая дагагч нэмэгдсэн), хоёрт Gucci (6.3 сая дагагч нэмэгдсэн), гуравт Louis Vuitton (5.3 сая дагагч нэмэгдсэн) оржээ.

Түүнчлэн Instagram олон нийтийн сүлжээнд хамгийн их яригдсан брэндээр нэгт Dior, дараагаар нь Hermès ба Louis Vuitton бичигдсэн байна.

Instagram-ын гаргасан уг рейтингийн бүрэн хувилбарыг эндээс харах боломжтой.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх