Хайх

Дизайнер Питер Дундас Roberto Cavalli-г орхихоор боллоо

Дизайнер Питер Дундас Roberto Cavalli-г орхихоор боллоо

Хоёр жил ажилласны эцэст

Text: Buro.Mongolia


Зураг:

Ээлжит бүтээлч захирал албан тушаалаа орхиж байна. Энэ удаад Питер Дундас Roberto Cavalli-тай салах ёс гүйцэтгэлээ

Норвегийн дизайнер Питер Дундас Roberto Cavalli загварын ордонд 19 сарын турш бүтээлч захирлын үүргийг гүйцэтгэсний эцэст албан тушаалаа орхихоор шийджээ. Загварын ордонг цаашид хэн удирдах нь одоогоор тодорхойгүй байна.

"Roberto Cavalli-гийн хамт олонд надад ийм үнэ цэнэтэй туршлага бэлэглэсэнд баярласнаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсмээр байна" хэмээн дизайнер WWD сэтгүүлд хэлжээ.

Сануулж хэлэхэд Дундас 2015 оны гуравдугаар сард бүтээлч захирлаар томилогдсон бөгөөд энэ хугацаанд нийт хоёр ready-to-wear цуглуулга танилцуулаад амжсан. Roberto Cavalli-д зориулсан анхны эмэгтэй цуглуулгаа тэрбээр өнгөрсөн жилийн есдүгээр сард Миланы загварын долоо хоногийн хүрээнд дэлгэсэн юм. Өмнө нь Питер Emillio Pucci брэндийн арт директороор 2008-2015 онуудад ажилласан туршлагатай.

цааш үзэх