Хайх

Долоо хоногийн онцлох Instagram: Бүтээлч санаа өгөх @c_l_o

Долоо хоногийн онцлох Instagram: Бүтээлч санаа өгөх @c_l_o

Интернет сүлжээн дэх хамгийн үзэсгэлэнтэй зургуудыг нэг доороос

Text: Buro.Mongolia


Зураг:

Clo бол Лондонд үйл ажиллагаагаа явуулдаг бүтээлч студи. Тус агентлагийн хамт олон шинээр төрөн гарч буй брэндүүд, уран бүтээлчид ба дизайнеруудад бүтээлч контент бий болгоход нь тусалдаг юм. Үүний хажуугаар тэд мөн фото болон видео зураг авалтын продюсероор ажиллаж, үргэлж гоо зүйн хувьд таашаал өгөх, шинэлэг, гоёмсог зүйлс бүтээдэг билээ.

 

 

 

Clo-гийн үүсгэн байгуулагч Лорен Фай өдгөө дөнгөж 25 настай хэдий ч, аль хэдийнээ өөрийгөө бүтээлч нийгэмлэгт таниулаад амжсан. Түүний энэ амжилтын гол нууцуудын нэг бол мэдээж хэрэг Instagram дахь 585 мянга гаруй дагагчтай @c_l_o хуудас юм. Энэ хуудас нь ихэнхдээ бусад хуудаснуудын зургийг repost байдлаар дахин нийтэлдэг тул та @c_l_o-г дагаснаар интернет сүлжээнд байгаа хамгийн үзэсгэлэнтэй, шилдэг зургуудыг нэг доороос харан цагаа хэмнэх болно.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх