Хайх

Долоо хоногийн онцлох Instagram: The Row брэндийн хуудас

Ямар ч сурталчилгаагүй цэвэр урлаг

Долоо хоногийн онцлох Instagram: The Row брэндийн хуудас

Text: Бюро 24/7

Загварын брэндийн албан ёсны Instagram хуудас ямар байх ёстой талаар хүн бүр өөр бодолтой байдаг байх. Ихэвчлэн брэндүүд загварын шоуны зургууд, сэтгүүлд нийтлэгдсэн зураг авалтууд, шинэ цуглуулгыг амилуулсан загвар өмсөгчид, эсвэл брэндийн хувцсыг сонгон улаан хивсэн дээр гарсан алдартнуудыг нийтэлдэг уламжлалтай билээ. Ерөнхийдөө Instagram хуудас гэдэг тухайн брэндийн гоо зүйн чиглэл ба концепцыг илтгэдэг дижитал тавцан. Тэр дундаа The Row брэндийн Instagram бол брэндийн гаргахыг хүсдэг санааг төгс илэрхийлж чаддаг, загвар бол юуны түрүүнд урлаг гэдгийг ойлгуулдаг шилдэг хуудаснуудын нэг юм.

 

Олсен эгч дүүсийн үүсгэн байгуулсан The Row брэнд анхнаасаа л уламжлалт, мейнстрим брэндүүдийн эсрэг, тэс өөр хэв маягтайгаар гарч ирсэн. Сүр дуулиантай сурталчилгаа эсвэл футболкан дээр байршсан сүртэй үгсийн оронд брэнд энгийн байдлыг эрхэмлэж, өөрсдийн гоо зүйн чиглэлдээ үргэлж үнэнч байдаг. Ингээд харахад тэд хамгийн даруухан бараг чимээгүй гэмээр арга замыг сонгосон боловч энэ нь эсрэгээрээ олны анхаарлыг татаж, олон мянган шүтэн бишрэгчтэй болоход хүргэжээ.

The Row брэндийн Instagram хуудаснаас та ганц ч уламжлалт зураг олж харахгүй. Өөрөөр хэлбэл энд хамгийн сүүлийн загварын шоуны тайзны зургууд, сурталчилгаанууд, эсвэл зураг авалтууд байхгүй. Зөвхөн цэвэр урлаг л бий.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх