Хайх

Донателла Версаче болон бусад моделиуд Бруно Марсын дуун дээр бүжиглэж байна

“Versace on the Floor”

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Versace загварын ордон дуучин Бруно Марсын "Versace on the Floor" дуунд зориулан нэгэн сонирхолтой видео хийжээ. Видеонд кутюр цуглуулгын даашинз өмссөн дизайнер Донателла Версаче болон бусад моделиуд бүжиглэж, цагийг зугаатай өнгөрөөж байгаа харагдлаа.

Донателла Версаче энэхүү видеог өөрийн найз Бруно Марст зориулж байгаа хэмээн Instagram хуудастаа бичсэн байна. Мөн Версачегийн бүтээсэн энэхүү видеоноос Кэндис Спейнпол, Наташа Поли зэрэг супер моделиудыг олж харж болно.

Дашрамд дурдахад Жанни Версачегийн аллагын тухай өгүүлэх "American Crime Story" цувралын шинэ улирал 2018 оны эхээр нээлтээ хийх гэж байгаа. Тэгвэл Донателла Версачегийн дүрийг жүжигчин Пенелопа Круз бүтээхээр болсон билээ.

цааш үзэх